http://salkhi-met.blog.banjig.net→
Нэг их гунигтай наймдугаар сар
Шаагитал асгарахгүй хэрнээ шиврээд л байдаг
Шаналангийн саарал бороонд нь
Урсаж одтолоо зогсоод л баймаар наймдугаар сар
Нэг их айдастай наймдугаар сар
Томоогүйхэн насны минь тавьтаргүй зүрхэн дээр
Огтоос танихгүй чиний нэрийг
Часхийм халуун харцаар цоргиж тамгалсан наймдугаар сар
Нэг их тэмүүлэлтэй наймдугаар сар
Гунигт саран цонхон дээр минь ирж зогсоод
Гээж орхисон гэрэлт дурсамжуудыг минь
Сэтгэл сандаачин нэхээд явж өгдөггүй наймдугаар сар
Орь ганцхан сайхан дурсамжтай наймдугаар сар
Олны олон дундаас чамайг онцолж
Зүрхийг чинь онилж, нүдээрээ сум тавиад
Яг гүнд нь оносон наймдугаар сар
2011-08-16
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-121.JPG Хэмжээс: 600x450 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4014
mongolia2007year-146.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3994
Надаа ч бас байна Хэмжээс: 600x800 147k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5546
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: