Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Сумъяа 	Доржпалам	 Дурсамж: Д.Сумъяа : ЯВУУ ӨӨРӨӨ ЯРУУ НАЙРАГ ШИГ ХҮН БАЙСАН
Оруулсан Сумъяа on 2012-01-13 17:33:49 (6742 уншсан)

Утга зохиол хэмээх дагшин тэнгэрлэг гэр бүлтэй хувь заяагаа үүрд холбосон минь дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулантай салшгүй холбоотой. Хүмүүс бидэн амьдрал хэмээх мөнхийн галын түлээ нь болж ассаар насаа элээдэг. Гэвч галын дөл бүхэн өөр өөр өнгө аяс, утга учиртай. Хэрэв Сумъяа гэсэн өөрийн өнгө гэрэл гэгээ болж чадсан бол миний гал байхын утгыг, учиртайхан зэрэглэж асаасан Явуу багшийн ач юм. Яруу найрагч Явуухулантай хувь тавилан ивээж тааралдаагүй бол би гэдэг хүн хэн нь үл мэдэгдэх, хэн ч үл мэдэх нэгэн байсаар Их Монголын их элсэн дунд өчүүхэн бие гүрвэлийн жамаар элэх байсан биз ээ.
            1978 оны сүүлчээр Явуухулан гуай Завхан аймагт очсон юм. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Самдан багш нэг өдөр утасдаж
            -Явуухулан гуай ирсэн, зочид буудалд байгаа. Чи очиж шүлгээ унш гэлээ. Би харандаагаар бичсэн хоёр шүлэг аваад очив. Өтгөн хөмсөг, өндөрдүү хамартай, өргөн шанаатай, давхраатай хөнхөрдүү том нүдтэй, бодлогоширонгуй мэлмэрээ харцтай, хотынх
гэхэд хүрэн улаандуу царайтай, туранхай янхигар хүн байлаа. Шүлэг сонсоод миний шүлгийн тухай юу ч хэлсэнгүй. Харин уран бүтээлч хүн чинь бүтээлдээ үр хүүхэд шигээ л хайртай байдаг юм шүү дээ. Чи өөрөө арван хурууны бичээч хүн, гараар, тэр тусмаа харандаагаар бичсэн энэ шүлгээ машиндаад харвал арай өөр харагдана даа гэж билээ. Тэгээд надад хэлэв. Шүлэг, хүнд бичсэн захиа, тэмдэглэлийн дэвтэр байвал аваад ир. Хэзээ авчрах вэ? гэв.
        

   Өөдөөс нь би өнөөдөр надад зав байхгүй. Маргааш өдрийн ундны цагаар авчиръя гэлээ. Миний завгүй гэж юу байхав. Үеийн охидтой нийлж бүжгэнд орно, эсвэл кино л үзнэ шүү дээ. Маргааш нь өдрийн завсарлагаар тэмдэглэлийн дэвтэр гээд жаал жуул юмаа бариад очлоо. Явуухулан гуай өрөөндөө хоол захиалж авчруулан, бид хоёр өөд өөдөөсөө харж суучихаад хооллоо. Тэр үед надад ичнэ, эмээнэ гэдэг ойлголт байхгүй байсан юм уу, өмнөөс нь харж суучихаад будаан хачиртай гуляш сэрээдэж, бас хажуугаар нь ярьж, дажгүй л цайлж байсан юм даг. Миний дэвтрийн хуудсыг эргүүлж, энд тэнд нь хааяа улаан балаар шувуухай тавьж байх. Тэгээд ам нээж

            -Шүлэг зохиол бичихэд боловсрол чухал шүү. Усанд ундарга байдаг шиг, оюун ухааны ундарга гэж чухал зүйл байдаг. Чи сургуульд орох тухай боддог уу? гэлээ.
            -Бодолгүй яахав гэж би шуудхан л хариулав.
            -Чиний тухайд бол хэл уран зохиолын ангид элсэх хэрэгтэй л дээ гэхэд би өөдөөс нь
            -Хэл уран зохиолын ангид бол би орж чадахгүй гэв.
            -Яагаад? гэж байна.
            -Аймагт цөөхөн, бараг нэг хуваарь ирдэг. Хамгийн өндөр оноо авсан нь ордог. Би монгол хэлний шалгалтанд тийм оноо авч чадахгүй. Дунд сургуульд математик, физикийн хичээл илүү сонирхон үзэж байсных инженер юм уу, эдийн засгийн ангид бол дөнгөж магадгүй гэлээ.
            -Зориод зүтгэвэл уул нь болно л доо гэсэнсэн. Бид хоёр сургууль ном, ийм тийм юм ярьж сууснаа би гэнэт өөрөө ч бараг мэдэлгүй
            -Та яасан хачин ярьдаг хүн бэ? гэчихлээ. Явуухулан гуай гайхазнаснаа
            -Яаж байна? гэв.
            -Би таныг уран цэцэн үг урсгасан, хэлэмгий зэлэмгий хүн байх юм гэж бодсон чинь огт үгүй юм. Нэг үг хэлээд таг болчих юм. Байж байж удсанаа дараагийнхаа үгийг хэлэх юм гэв. Явуухулан гуай мөн агшин азнаснаа
            -Зөвлөлтийн нэг нэрт яруу найрагч байдаг юм. Тэрээр ээрүү мөртлөө шүлгээ уншихдаа гайхалтай сайхан уран уншдаг юм гэж билээ. Ингээд тэдний өрөөнөөс би монгол хэл, уран зохиолын ангид шалгалт өгөөд ялж чадах сэтгэлийн зоригтой, өөртөө бичих тэмдэглэлийн дэвтрийн гэгэлгэн шад мөрөөс өргөн олны шагшин шаагин тосох шүлэг хэмээх их мөрөн рүү урсах их учир зорилго өвөртлөөд гарсан юм.
            Орой нь аймгийн утга зохиолын нэгдлийнхэнтэй Явуухулан гуай уулзаж, бидний шүлгийг сонсож ярилцсан. Түүн дээр үгийг зөв сонгон байрыг нь олж чадвал үг бүхэн өөрийн гэсэн хөг аялгуу хөгжимтэй, шүлэг бичнэ гэдэг нь үгийн уран нэхээс юм шүү дээ гээд өөрийнхөө өмсч явсан бүдүүн нэхээстэй дөрвөлжин хээтэй хүрэн пиджакаар зүйрлүүлэн ярьж байсансан.
            Хожим нь хэдэн жилийн дараа сонсвол Явуухулан гуай аймгийн намын хороо, захиргааны удирдлагатай уулзаж намайг хэл уран зохиолын ангид шалгалт өгүүлэх тухай яриад явснаар барахгүй, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн дээр Монголын зохиолчдын эвлэлийн 50 жилийн ой угтаж утга зохиолыг хөгжүүлэх тухай авч хэлэлцэхэд Явуухулан гуай элсэлтийн шалгалт гэдэг нэрийн дор авъяастай олон залуучууд хүссэн анги, сургуульдаа сурч чадахгүй байгаа тухай өгүүлээд тухайлбал Завхан аймагт Сумъяа гэж бүсгүй байна гэж танилцуулахад нь Ю.Цэдэнбал дарга утга зохиолыг хөгжүүлэх тухай ярихад манай ирээдүй залуучуудын тухай эн тэргүүнд анхаарах ёстой. Сумъяагаа тэр сургуульд нь оруулал даа гэж хэлсэн байдаг.
            Явуухулан гуай явахдаа намайг хэл уран зохиолын ангид шалгалт өгүүлэх тухай аймгийн дарга нартай ярьсан гэж хэлсэн учир би бэлтгэж эхлэв. Гэтэл хавар нь элсэлтийн шалгалт өгөх болсон чинь Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх курст захиргааны зардлаар суралцсан, конкурс өгөх хугацаа нь болоогүй гэх шиг шалтаглаад шалгалтанд орохыг зөвшөөрдөггүй. Тэгээд хөдөөний би гайхаж цөхөөд, одоо бодоход хаанаас яаж олсон юм бол, Монголын зохиолчдын хорооны утсыг олж утасдлаа. Тэгэхэд Д.Цэдэв дарга утсаа авсан юм. Би Цэдэв даргыг танихгүй, зохиолчдын дарга гэж мэдэхгүй. Гэлээ ч би –Завханаас Сумъяа гэдэг хүн ярьж байна аа. Та Явуухулан гуайг дуудаж яриулахгүй юу гэсэн юм. Цэдэв дарга дуудаж яриуллаа. Тэгээд Цэдэв даргын гарын үсэгтэй цахилгааныг аймгийн намын хороо, шалгалтын комисст явуулж, би МУИС-ын монгол хэл уран зохиолын ангид элсэлтийн шалгалт өгсөн юм.
            Одоо бодоход тэр өдөр Цэдэв дарга утсаа аваагүй бол, хөдөөний тэр нэг охины үгээр Явуухулан гуайг дуудаж яриулаагүй бол, даргын гарын үсэгтэй цахилгаан очоогүй бол, сургуульд би орох байсан уу, утга зохиолын ертөнцөд байх байсан уу. Яруу найрагч болно гэж Явуухулан гуай Намын төв хороон дээр танилцуулж, даргын гарын үсэгтэй цахилгаан явуулж, Ю.Цэдэнбал дарга “Тэр Сумъяагаа тэр сургуульд нь оруулал даа” гэж хэлж, Монголын утга зохиолын залгамж хойч үеийн тухай ажил хэрэг хэлэлцэж, ажлаа л хийцгээж байсан ч энэ бол хүний мөс чанарын хэрэг юм гэж би одоо боддог юм. Тэр хүмүүс үүрэгт ажлаа хийж байгаа боловч цаана нь эгэл жирийн над шиг хичнээн хүний амьдрал хувь заяаг эрс эргүүлж, тэнгэрлэг хувийг өгсөн юм билээ. Энэ бол хүнлэг сэтгэлийн үр гэж одоо боддог.
            Намар нь Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид ирээд Явуухулан гуайтай уулзах гэтэл байдаггүй, амралтаа аваад зуслангийнхаа байшинг барьж байгаа гэнэ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа зохиолчдын хороон дээр очиж уулзав. Тэгээд зохиолчдын хороогоор хэд очив. Тэгтэл нэг удаа Явуухулан гуай зохиолчдын хороогоор битгий ирж бай. Танай байгаа айл, манайх хоёр ойрхон юм байна. Манай гэрээр ирж бай гэлээ. Ингээд тэдний гэрээр очдог болов. Адъяа эгч уриалгахан сайхан зантай. Явуухулан гуай инээмсэглэж, бид хоёулхнаа мөртлөө хоёр тогоотой гээд бариултай нарийхан гозгор цагаан саахуунд кофегоо өөрөө буцалгаж, Адяъа эгч сүүтэй цайгаа чанарж, бид цайлах зуур Явуухулан гуай алив шүлэг чинь шаардахын оронд миний авчирсан шүлгийг үзэнгээ ном үз, ном үз гэнэ. Тэгээд ямар ямар хичээл орж байна? гээд бүр сурлагын дэвтэр хүртэл үзнэ. Бас манай Чимэд, Гайтав гэж их ярина. Ер нь л голдуу амьдрал гэж юу болох, хүн юунд алддаг, онодог тухай ярьдаг байсан байх юм. Тэднийх Их дэлгүүрийн урд талын арктай байшингийн дөрвөн давхарт гурван өрөөнд тохилогхон сууна. Үргэлж цав цагаан цамц өмсдөг шигээ гэр нь ч цэмцгэр. Хааяа гадаад яваад ирэхдээ надад гоё үзэг, тэмдэглэлийн дэвтэр юм уу зүүлт өгнө. Тэр нь цаанаа л чамин. Нэг удаа хаашаа билээ яваад ирэхдээ гэртээ сонин хийцтэй заазуур авчирсан юм даг. Ер нь өөрөө чамин содон юм хэрэглэж хэвшсэн зан төрх нь хар багаасаа бараа сүрий нь харж өссөн мөнх цаст Отгонтэнгэр шигээ ихэмсэг бардам тансаг ажгуу. Явуу гэх нэр нь ч яруу найраг гэх шиг, ер нь Явуу багш өөрөө яруу найраг шиг хүн санагддагсан.
            Энэ шүлэг чинь ингэсэн байна, тэгж бич, ингэж бод гэж шүлгийн жор шууд хэлэхээсээ илүү амьдрал, түүн дотроо яруу найрагчийн амьдралыг олон үггүйгээр нүдээр үзүүлж, мэдрүүлж байсан нь бидэн шиг залуучуудад хүний дайтай ажиллаж, амьдарч байж хүний дайтай бүтээл хийж болдогийн үлгэр болж төлөвшүүлсэн байх аа. Энд тэнд хэвлэгдсэн Явуухулан гуайн тухай дурсамжийн ихэнх нь архитай холбоотой байдаг. Миний тухайд чин үнэн нь Явуухулан гуайтай нэг хундага тулгаж байсангүй. Тэр бүү хэл архинаас хол яв, архи хүнийг бүү хэл, амьдралыг уудаг. Архинаас олон сайхан хүн амьдралаа үрсэн гэж хэлдэг байсан нь тодхон байна.  Харин надад би чиний төлөө ингэж тэгж явсан гэж огт хэлж байгаагүй юм шүү. Энэ гайхалтай түүхийг хожим нь бусад олон зохиолчдын амнаас сонссон юм.
            Миний авга Бямбажав эгч ёс журам чанд учраас орой үдэш хэсэх хийгээд охид найзуудтай хэлхэлдэн айл хунараар ороход нилээд хариг чанга. Би дотроо өөрийгөө яруу найрагч гэж тоогоод, эрх чөлөө олж авах санаатай нэг удаа Явуухулан гуайд хэллээ. Кино концерт үзэж, хүн хартай танилцмаар байх юм. Манай эгч гадагш гаргах дургүй гэтэл харин өөдөөс
            -Маш сайн байна гэж хэлээд ам таглаж билээ.
            Ном үз, ном үзэж шавдуулах мөртлөө харин номоо хэвлүүлэхэд яарахын хэрэггүй гэж хэлдэг байсан юм шүү. Үзэж уншиж, сонсож боловсорсныхоо хэмжээ, амьдрал дунд амьдарч байгаагийнхаа хэрээр, олны дундах байр суурийнхаа цараар хүн амьдралыг харж, ертөнцийг таньдаг. Яруу найрагчийн ертөнцийг харах хараа ямар байнав, шүлэг нь тийм цараатай байдаг гэж хэлнэ. Олон л сайхан үг надад хэлсэн байжээ. Онгорхой шүүр шанага шиг би цөөнийг авч үлдэж дээ.
            Нэг удаа зохиолчид цэрэг-эх орны сэдэвт өдөрлөгт оролцлоо. Бид цэргийн анги танхимаар орж, цэргүүдтэй цуг хооллож, цэргийн дээдийн сургалтын талбай дээр тэдний сургуулилтыг үзэж, дараа нь зохиолчид буудлагаар цэц үзэв. Буун дээр хуруу огт тавьж байгаагүй би яасан юм гайгүй буудаж онц буудагч тэмдгээр шагнуулах юм болов. Анч мэргэн удамтайгаараа Явуу шавьдаа тэмдэг гардуулна байхаа гэхэд Явуухулан гуай инээснээ залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч Давааням өөрөө гардуулна гэж билээ.
            Тухайн үед их яруу найрагчийн дэргэд суугаад ярьж хөөрч байна гэж санадаггүй байжээ. Заримдаа намайг очиход турчихаа юу даа, бие чинь зүгээр биз? гэнэ. Би ээж аавынхаа тухай ярина. Аав минь өөд болоод удаагүй байсан болохоор бас хааяа нулимс унагана. Явуухулан гуай аав шиг минь санагдана. Тийм  болоод тэр үү миний л бодоход голыг нь олоод хэлчихдэг цөөн үгтэй, адгаад байдаггүй хүлээцтэй, босон суугаад байхгүй төв төвшин хүн байсан. Алив уран бүтээлч хүн гэдэг өрөөлийн зовлоор бусдын өмнөөс зовж байдаг учраас зөөлөн дөлгөөн хүний зүрх нь үргэлж шаналж, шатаж явдаг юм байна гэж хожим би бодох болсон юм. Тэгээд эргээд нэг харахнээ нь би чинь эмэгтэй хүн, эзэгтэй хүн байхаасаа илүү монголын уран зохиол тэр тусмаа шүлэг яруу найргаас ухрах урвах эрхгүй, монголын утга зохиолд дорнын их яруу найрагч тэр агуу хүний итгэлийг дааж авч явах үүрэг хувь тавилантайгаа ухаарсан юм.

 



( Сэтгэгдэл бичих? | Дурсамж | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-101.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5213


khuv5-056.JPG
Хэмжээс: 600x450 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4558


B2-003.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4910


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn