Шүлэг: А.Мөнхбат: Умрын салхи Оруулсан Bataka Огноо: 2012-01-16 17:56:57 (3821 уншсан)
Умрын салхи уянга хөгтэй дуулж ирнэ
Умрын салхи уйтгар гунигтай уйлж ирнэ
Умрын салхи өргөн Сибирийг туулж ирнэ
Умрын салхи өндөр тэнгэрээр дүүлж ирнэ...
Харанхуйд гийж ядан ёлтолзох лааны бүдэг гэрэлд
Хайрын багтай, худал гоё үгтэй чиний захиаг уншина
Гэнэхэн насны цагаахан хайраа хүчлэн байж нэхэн санахуй
Гэрт ханьсаж, хөндий зайчлах салхин анд минь
гэрэл сохчоож, хов дэлгэнэ
Хаа холын салхинаас чиний үнэнийг мэднэ
Хаяа нэвт сийгэхэд нь чийгтэй сормуус жиндэнэ
Урилгагүй зочилж удтал хөөрөлдсөн салхин тэрбээр
Утаа тоостой сүжрэн өмнийг зорин хөдлөхүйд
Салхин чинээ сарниаж
Саран тооноор өнгөлзөв.
2008.02.11
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-19 14:59:18 )
|
||