Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя, эрчүүл ээ Өнгөрсөн түүхийн өртөөлсөн галав галав á¿õýíä Өөрийнхөө бүхий л төрөл дутамдаа өлдөж өндийж Хатуу ширүүн бүхний өөдөөс улаан нүүрээрээ очиж Халуун амь нүцгэн гараараа тулалдаж явсан болохоороо Эр хүний бие сэтгэл гэдэг эгэл амьдрлын чөлөөнд эмзэгхэн байдаг юм Эрсдэж эмтэрч сөхрөхдөө амархан байдаг юм аа Үгийн үзүүр нүдний булангаар өчүүхэн бүү өөнтөглө Өмөг дулаан үг, өег зөөлөн харцанд өрц элэг нь бүлээцэж бүтэн болдог юм Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя эрчүүл ээ Өндөр тэнгэр шигээ өнө мөнх босоо яваг ээ. Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ Архи дарс уулаа гэж бүү загна бүү хашгир Аргад үнс тэвэр энхрийл, тэгээд болоо, өөр юм хэрэггүй Авгай хүүхэн эргүүллээ гэж бүү хараа бүү хөө Айлга тунхирх уйл, анхааралтай хар, тэгээд болоо Амаа ангайсан аварга загасны өөдөөс жад далайж хэн очлоо Ач тач барилцаж арслан заантай хэн тулалдлаа Агуйн мухарт гал улалзуулан хэн нөмөрлөлөө Арьс хөрс хөдөргөж урц гэр хэн төхөөрлөө Зэрэглээ залгилах зэрлэг хулантай хөөцөлдөж хэн гэршүүллээ. Зэгс цавчиж зам гаргаж бамбар гэрэлтүүлж балар ширэнгээс хэн гаргалаа Амьдрал түүхийн аливаа хүндийг үүрч явсан болохоороо Амархан баярладаг, амархан гомддог юм, эр заяа Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ Дуулаг бүжиглэг, дураараа жаахан цэнгэг Дуудлагын бүрээ цангинаж түгшүүрийн харанга дэлдэхэд Дуу ч үгүй, шуу ч үгүй, бор шинелээс өөр өмгөөлөлгүй Вагон вагоноор адуу шиг ачигдаж эрчүүл л дайнд явдаг юм Жавартай өвөл гантай зунаар, ус намаг ширэнгэ, хунгар цас туучиж Жадны өөдөөс сумны урдаас жагсаал жагсаалаараа эрчүүд л очдог юм Жанч нөмрөгт хорвоогийн жараны нэг чөлөөнд жаахан дуулаг бүжиглэг Жаргал хайрлалын алган дээрээ жаргааж хайрлая, эрчүүл ээ Жавхаалаг эрчүүл минь жанжин туг шигээ сүрлэг яваг ээ. Энхрийлэл эвийллийн энгэр дээрээ эрхлүүлж хайрлая эрчүүл ээ Элчилгүй холоос, энэ хорвоод байхгүй юм шиг сураггүй алсаас Эцсэн морь шиг зорьж зүтгэж орон гэртээ ирээд Эх нутгийнхаа элсний ширхэгийг ирмэн үнэрлэдэг эрчүүл минь
Агшиж гандсан эжийдээ тонгойн үнсүүлж амьдын баярыг хэн өглөө Амьсгаа авч ухаан орох шиг амраг ханьдаа амьдралыг хэн эргүүлж авчирлаа Алаг үрээ өөд нь өргөж мөрөн дээрээ суулгаж аз жаргалыг хэн авчирлаа Аниргүй нам гүм орон гэртээ дуу шуу болж айл гэрийн жаргалыг хэн дүүргэлээ Эргэж ирж ээлийн нар шиг амьдалаа баярлуулдаг эрчүүл ээ Энхрийлэл эвийллийн энгэр дээрээ эрхлүүлж хайрлая Эжий цэнхэр дэлхий минь энх амгалан жаргалтай байг, эрчүүлээ хайрлая
Огторгуйн цээлрүү пуужин сумлаж, одон гариг руу гэрэл шиг нисэж Оломгүй цэнхэр далай руу халим шиг шунгаж, олс татаж давлуур босгож Харийн гаригаас холбоо тосч, хайлмаг дэлхийн гүн рүү өрөмдөж, Тэнгэрийг тэвхдэж газрыг гатчиж, орд уурхайг нээж малтаж Оньсон хөдөлгүүр зангидаж угсарч гагнаж, үйлдвэр босгож Эвлэрч нэгдэж, эвдэрч задарч явдаг, эрчтэй хүчтэй эрчүүлийнхээ Эв зөвийг нь өмгөөлж хамгаалж, эндүү алдааг нь уучилж хайрлая Энэрэгч их тэнгэр бурхад минь ýý урт насаа хайрла Инээмсэглэж энэ хорвоо бүтэн байг ээ, Эрчүүлээ хайрлая
2009.Х-2010.VI.08. Чита
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-099.JPG Хэмжээс: 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4057
khongor008.jpg Хэмжээс: 600x553 134k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5328
IMG_1087.jpg Хэмжээс: 600x449 66k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4068
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: