Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Баттуяа 	Ц	 Богино өгү: Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
Оруулсан Баттуяа on 2012-02-02 13:05:04 (7201 уншсан)

Төгсгөл нь үзэгдэхгүй урт зам. Түүний цаана чи зогсоно.

Чиний яг эсрэг талд би зогсоно. Яг зуун жилийн өмнө бид энд ирж зогссонсон. Тэгэхэд ногоон гэрэл асчихсан байсан. Одоо ч бас ногоон гэрэл асчихаж.  Торойх ганц машин, ганц хүн ч энэ зам дээр, энэ замын ойр хавьд ч алга.

Чиний харцанд инээмсэглэл ч алга. Бас нүдэнд чинь гуниг ч алга. Замын дохиолуур ногоон өнгөөр гэрэлтэж, чамайг над руу ирэхэд юу ч саад болохгүй. Гэхдээ мэдээж чи над руу ирэх ёсгүй. Учир нь чи наашаа ганц л алхвал улаан гэрэл асч, хаанаас ч юм үй олон машин гарч ирээд, чиний амьдралыг төгсгөнө.

Миний харц асар их догдлол, бас түүнээс ч илүү эмзэглэл, айдастай. Тэр бүхэн бүгд нэгдээд миний бяцхаан зүрх рүү довтолно. Ногоон гэрэл асаалттай. Уг нь бидэнд л үйлчлэхээр зохиогдсон тэрхүү амьдралын тухай хуулиар бол би л чам руу очих учиртай. Тэгвэл бид хоёр тэврэлдэн учралдаад, тэгээд хэзээ ч хагацахгүйгээр мөнхийн хайрандаа умбан жаргана.  Гэвч би чам руу очьё гэж бодсон ч хөл минь хөшчихөж. Би алхаж чадахгүй байна. Хэтэрхий их бардамнал, асар их хайр минь хоёр хөлийг минь тушчихаж.

Харваас чиний харцанд над руу ирье гэсэн хүсэл алга. Бүр цээжинд чинь хүртэл сайн, муу бодлын аль нь ч алга. Зүгээр л намайг өөр дээрээ хүрч ирэхийг хүлээн зогсоно. Магадгүй чи яах ёстойгоо мэдэхгүй байгаа бололтой.

Улаан гэрэл аслаа.

Чи явж, чиний оронд цоо шинэ ертөнц, цоо шинэ инээмсэглэл, бүр цоо шинэхэн гуниг тээсэн харцтай нэгэн залуу ирж зогслоо. Замаар дүүрэн машин холхиж, эцэс төгсгөлгүй хөдөлгөөн ертөнцийг эзэгнэлээ.

Уг нь би түүн рүү очих ёстой, гэвч намайг л зөвшөөрвөл тэр энэ олон машиныг сүлжин над руу гүйхэд бэлэн байна. Гэхдээ би түүнд ингэхийг зөвшөөрч чадахгүй. Зүрх минь зөвшөөрөхгүй нь. Мэдээж энэ ч бас өөрийн гэсэн хуультай. Хэрэв би түүн рүү очихоор зоригловол замын хөдөлгөөн гэнэт ярагдаж, надад зам чөлөөлж өгнө. Өөрөөр хэлбэл намайг түүн рүү очиход юу ч саад болохгүй. Харин түүнийг над руу алхвал замын хөдөлгөөн яг л янзаараа үргэлжилсээр байх болно.

Бурхан минь, түүний харцанд ямар олон зүйл, ямар их аз жаргал гэрэлтэнэ вэ. Гэвч надад тэр аз жаргалаас хүртэх эрхийг минь өгөхгүй нь. Хайр надад тийм эрх чөлөөг олгохгүй нь. Хөл, гар минь чөлөөтэй хөдөлж, дуугарья гэвэл хоолой ч бас цээлхэн дуугарах бололтой.  Гэвч би түүнийг өөр рүүгээ явахыг зөвшөөрч чадахгүй, өөрөө ч бас түүн рүү очиж чадахгүй нь.

Гэрэл солигдож, шар гэрэл асахад тэр залуугийн хажууд чи ирж зогслоо. Замын хөдөлгөөн зогсов. Гэвч энэ гэрэл ч бас өөрийн гэсэн дүрэмтэй. Энд би ч, чи ч сонголт хийх учиргүй. Учир нь сонголт хийх эрх зөвхөн тэр залууд л үлдсэн. Тэгээд тэр залуу над руу харлаа. Мэдээж тэр миний харцнаас баяр, гунигийн алийг нь ч олж харсангүй. Тэгээд тэр чам руу харлаа. Тэр бас л чиний харцнаас хорсол, эвлэрэл хоёрын алийг нь ч олж харсангүй бололтой, ахиад л над руу харав. Гэтэл энэ мөчид гэрэл ахиад л солигдож, ногоон гэрэл аслаа.

Тэр залуугийн явах ээлж болжээ. Ахиад л ногоон гэрэл. Ширхэг ч машингүй зам. Бас ямар ч сэтгэлийн догдлолгүй чи бид хоёр үлдлээ. Нарийхан засмал  замын хоёр талд хоёр биенийгээ ширтэн удаан зогслоо. Ахиад л хөлийг минь хүлчихэж. Гараа даллах гэтэл гарыг минь ч бас гинжлэчихэж, өнөөх цаг хугацаа гээч нь. Тэгээд чамд энэ бүхнийг учирлах гэтэл хоолойг минь өнөөх хэмжээлшгүй их хайр боомилчихож. Тиймээс би дуугарч чадсангүй.

Одоо чиний харцанд ч  зүрхэнд ч бас хайр, хорсолын аль нь ч алга. Нүднээс чинь би зовлон жаргалын алийг нь ч олж харахгүй байна. Намайг ямар ч бодолгүй, ер нь юу ч үгүй нүдээрээ төөнөсөөр их удлаа. Тэгснээ гэнэт чи газар ширтэв. Учир нь чи миний харцнаас хайр, догдлол, инээмсэглэл, гунигийн алийг нь ч олж харсангүй. Миний харц болоод зүрхнээс инээмсэглэл ба гунигийг минь өнөөх цаг хугацаа аваад нисчихсэн байна.

Гэтэл гэрэл улаанаар солигдож ахиад л нөгөө залуу ирж зогслоо. Тэр над руу аргадсан, гуйсан, ятгасан бүр тулган шаардсан харцаар удаан ширтлээ. Би ч бас юу бодож зогсоогоо мэдэхгүй атлаа л түүн рүү ширтсээр байв. Гэтэл гэнэт түүний харц болоод зүрхнээс хайр, хагацал хоёр үргэж, цаг хугацаа хэмээх охин тэнгэрийн нүд булаам цагаахан далавчин дээр суун алсыг зорьж одохыг би олж харав. 

Гэтэл ч гэрэл солигдож, чи түүний дэргэд ирж зогслоо. Чиний харц болоод зүрхэнд бодол ч, мөрөөдөл ч алга. Ингээд бид гурав хайр ч үгүй, хагацал ч үгүй, инээмсэглэл ч үгүй, гуниг ч үгүй харцаараа биесээ ширтэн удаан зогслоо.

Ээлж солигдоно. Тэр ирнэ. Чи буцна. Гэрэл солигдоно. Тэр явна. Чи ирнэ. Гэвч цаг хугацаа бидний хэн хэнийх нь бодол болоод мөрөөдлийг минь аваад явчихсан учраас яг эндээ л бид гурав зөвхөн өөрийнхөө ээлжийг хүлээн зогсож, тэгээд ямар ч утгагүйгээр, юу ч бодолгүйгээр ширтэлцэж, гэрэл солигдохыг удаан хүлээнэ. Зөвхөн энэ л байрандаа зогсож, ээлжээ ирэхээр явж, гэрэл солигдоход ирэх ёстой гэдгээ л та хоёр мэднэ. Үүнээс өөр юу ч та хоёрын сэтгэлд алга. Харин би та хоёрын алийг нь ч ирсэн яг эндээ зогсоод ширтэх ёстой л гэж мэднэ. Тэгээд хөл ч, гар ч, бие ч хөдлөхгүй. Бас хоолой гарахгүй.

Учир нь би та хоёрын хэн рүү чинь очих ёстой, эсвэл та хоёрын хэн нь над руу ирэх ёстой, эсвэл бид гурвын хэн нь ч хэн рүүгээ очих ёсгүй болохыг мэдэхгүй байна. Энэ зам, энэ гэрэл ч, та хоёр ч ямар үүрэгтэй, ямар утгатайг би мартчихаж. Өөрийгөө ч гэсэн би мартчихаж. Ингэхэд та хоёр хэн юм бэ?

Ирээд л, яваад л байна. Үүнээс өөр юуг ч би санахгүй байна. Чи бид хоёр хаана ямар зүйлээр холбогдож, яагаад ийнхүү ирж очих учиртайг би мартчихаж. Чи:

-       Энэ урт зам, энэ хурц гэрэл, тэр бүсгүй хэн билээ. Залуу минь чи таньж байна уу?

Тэр залуу:

-       Би л лав та хоёрын хэнийг чинь ч танихгүй юм байна.

Би:

-       Өө, би ч бас та хоёрыг танихгүй юм байна. Ингэхэд би хэн билээ?

Мянган жилийн дараа бид гурав гэнэт сэтгэл дотроо ийн ярилцав…

Ц.Баттуяа 2007.11.19



( Сэтгэгдэл бичих? | Богино өгү | Оноо: 0/0 | Баттуяа Ц )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 141 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-013.JPG
Хэмжээс: 600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4565

Должин : Зам зуур
zam-069.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4920

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-210.JPG
Хэмжээс: 600x450 72k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4320


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn