Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дамдинсүрэн 	Цэнд	 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Хоёр цагаан юм
Оруулсан admin on 2012-02-05 15:21:19 (51236 уншсан)

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.
Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг байна. Уулыг хөндлөн давахад бас гайгүй, харин уулын энгэрээр нь олон сархиаг хижиж явахад тун нэцүү байдаг. Тэр жил би Говь-Алтайн өврөөр олон сархиаг хижиж, өртөө улаа хэрэглэж, албан хэргээг нэг увж билээ. Цавчим хяр, гүн жалга ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Нэг хянгыг мацаж авирч арай гэж давахад цаана нь гүн хавцал харагдах юм. Нарийн харгуйгаар хадан дундуур ингэж өгсөх уруудах гэдэг мөн ч хэцүү байлаа.

Зун нажир халуун цаг юмсан. Хөх тэнгэрт алтан нар гялалзаж байлаа. Гэвч тэнгэрийн дор үрчгэр Алтайн баржгар хад арзайж миний сэтгэлийг гунихруулж байв.
Замын бэрхээс биеийн хүч тамир шавхагдаж бср ядарч байлаа. өгсөх уруудах эгц буюу нарийн хавцал газар би мориноос бууж явган явсаар байгаад сүүлдээ бүр их ядарлаа. Харанхуй халилын ирмэгээр явахад зүрх агшиж, толгой эргэх юм. Миний улаач хашир өвгөн, ав ажиггүй түрүүлээд л шогшоод байх юм. Би түүнээс хоцрохгүйг хичээх хэрэгтэй байлаа. Уул хаднаас айж байна ч гэж хэлэлтэй ч биш. Унасан морин дээрээ тогтож чадахгүй нь ч гэж хэлэлтэй нь биш. Би ч тэгээд хадан дундуур, халилын ирмэгээр өөд уруугаа явж жаахан сурлаа. Бас их зүдэрсэн учраас ямар ч хэцүү газар дайралдлаа ч гэсэн мориноосоо буухаа болиод эмээлийнхээ бүүргийг л чанга атгаж явдаг боллоо. Наранд улайдсан хүрэн чулуу, бараан уулыг харсаар яваад нүд их чилж байлаа. Нэг ч цайвар өнгөтэй юм дайралдахгүй юм. Ядахдаа ганц ширхэг ногоон өвс буюу нэг бөөн цагаан чулуу ч дайралддаг болоосой гэж бодож явав.
Гэтэл миний санасныг дагасан юм шиг бидний чанх дор цавчим хавчлын ёроолд нарийн булгийн хөх ус жирэлзэн урсаж цэнхэр торгон утас шиг зурайж, түүний вөөгөөр зүлгийн ногоо цоо шинэ хамба хилэн эмжиж ургасан харагдана. Тэр ногоон зүлгийн дунд лавай 2 цав цагаан чулуу харагдав. Урьд өвгөдийн ярьдаг, уул хаданд нуусан морин толгойн чинээ молор эрдэнэ гэдэг энэ биш байгаа гэж миний санаанд орж ирлээ.
Хүрэн хад уулын завсарт байгаа тэр хөх ус, ногоон зүлэг, цагаан чулуу гурвуул нийлж үзэсгэлэн сайхан зураг буюу хээ угалз шиг харагдав. Гунихарсан санаа арилж гиюүрсэн сэтгэл сэргэж, миний бие ч хөнгөрөх шиг боллоо. Тэнд шуууд хүрээд үчиж арай болохгүй. Бидний дор, хальтгишгэвэл унах халил хад байна. Гэвч хавцлыг аятайхан тойроод явбал тэр ус чулуунд хүрч болмоор шиг санагдаж байна.
Өвгөн улаачид:
Тэр усан дээр очъё гэж би хашгиран хэлэв. Өвгөн царайгаа барайлгаж гараараа зангаж тийшээ очиж явсан ч болохгүй гэж мэдэгдээд амандаа нэг юм дүнгэр дүнгэр уншихаас өөр хариу юу чхэлсэнгүй. Бодвол тарни уншиж байх бололтой. Энэ аймхай өвгөнийг ахиж гуйгаад дэмий гэдгийг би мэдлээ. Ганцаараатийш явья гэсэн чзам харгуй мэдэхгүй болохоор аргагүй өвгөнийг дагаад л гэлдэрч явлаа. Аюултай замаар арай гэж явахдаа би өрөөсөн нүднийхээ булангаар тэр үзэсгэлэнт гурван юмыг ажиглаж явав.Нарийвчилбал хоёр цагаан юмны нэг нь дүгрэг нөгөө нь гонзгой юм. Дүгрэг нь усны ойр байх ба нөгөө гонзгой нь түүнэээс жаахан дээш налуу хажууд байна.Сайн хараад ирэхлээр тэр хоёр цагаан юмнаас гэрэл цацарч байх шиг байна. Энэ ч лав учиртай юм даа гэж бодов. Нээрээ энд эрдэнэ байгаагаас зайлахгүй. Тэгээд энэ өвгөн над хэлэхгүй өнгөрүүлэх гэж байна гэж бодов.Эсвэл ямар айхтар чөтгөр шуламтай энэ тэр гэж ярьдаг газар юм болов уу гэж бас эргэлзэж байлаа. Би тэнд очихсон гэж бодоод замаа жаахан уужрахтай зэрэг өвгөнийг гүйцэж очоод
Тэр цагаан юм юү юм бэ? Өвгөн гуай хэлж өгөөч гэж гуйсанд өвгөн нүүрээ үрчийлгэж намхан дуугаар:
-Байз, байз хүү минь. Түүний тухай энд ярьж болохгүй. Түүнээс далд ороод хэлж өгье гээд амандаа бас л ном уншиж залбирсаар байна.
Энэ өвгөн ч намайг энд яагаад дагуулаад очихгүй нь дээ миний зориг мохож байлаа. Ганцаараа явна гээд зүтгэхэд чбас хаашаа юм бэ дээ гэж эргэлзэж явлаа. Тэгээд жаахан явж байтал хоёр цагаан юм ч далд орлоо.
Зам ч нэлээд уужирч хүёр хүн зэрэгцэж явж болохуйц боллоо. Тэгэхэд өвгөн улаач ииш тийш эргэн тойрон харж хоёр цагаан юмыг харагдахгүй болсон гэдгийг магадалж мэдээд шившиж явсан тарни уншлагаа аажимхаан дуусгаж цагаан юмны учрыг над хэлж өгөв.
Түүний ярисан нь:
Манай нутагт Гомбо гэж залуу гэргүй байсан юм. Эцгээсээ нилээн хэдэн малтай үлдсэн юм. Үхэр хонио эх нь малладаг байлаа. Хэдэн унагаа Гомбо өөрөө малладаг байлаа. Маллах ч юу байх уу? Тамладаг байсан юм. Хэдэн унаганд нь нуруу туруутай юм нэг ч байхгүй. Араг яс болсон хэдэн юм байж байгаад үрэгдсэн дээ. Хэдэн адуугаа дуусгаад, үхэр хониороо хүмүүсээс ухах морь худалдаж авдаг боллоо. Гомбо шилбэлжсэн догшин ууртай амьтан сан. Унаж яваа мориныхоо толгой руу үргэлж ташуураар зодож явдаг хүн сэн. Морийг их муухай эдэлдэг учраас морины заяаг гомдоосон юм гэдэг. Түүнд унага ер тогтдоггүй сэн. Нэг юм олж аваад унахад нь тэр нь чононд идүүлж, алдагдах зэргээр заавал үрэгддэг байв.
Манайхны Жамгал гэдэг түүнд хөгшин цагаан морь худалдсан юм. Гомбо тэр морийг толгой руу нь балбах зэргээр балбаж тамлаж байхыг үзээд Жамбал “Яах ч гэж морио Гомбод худалдлаа” гэж гэмшиж байсан. Тэгээд буцааж авъя гэхэд Гомбо өгсөнгүй. Гомбод өөр унах байхгүй болохоор яаж буцааж өгөх вэ дээ.тэр цагаан бас удалгүй үхэж үрэгдсэн байх. Гомбод ташууг ер тэсдэггүй байсан. Хятадын сайн хулсан ташуур ч олон жил эдлүүлдэг эд дээ. Тэгэхэд Гомбо, хятад хулсан ташуурыг хагас хүрэхгүй бяц цохидог байсан. Тийм өөдгүй байсан юм. Гомбод морь худалдах хүн ч олдохгүй болов. Нэг хоёр өдрөөр ч гуйж унах морь олдохгүй болов. Хэн морио түүнд тамлуулъя гэж бодох вэ? Гомбо хэдэн жил морьгүй явган явдаг байв.
Хэдэн жил болсны хойно, Гомбо гэнэтхэн нэг буурал морьтой боллоо. Тэр морийг хэнээс авсныг мэдэхгүй. Түүний өөрийн нь хэлэхээр бол хол зйтын аянчнаас авсан гэдэг байлаа. Тэр нь үнэн ч байж болох юм. Түүний тэр буурал морь нүцгэн гйзраас ч өвс олж иддэг, хуурай сайраас ч ус олж уудаг, жигтэйхэн бөх номхон сайн морь байв. Тэгээд Гомбо маань сайхан буурал морь унаад ханхалзаж явдаг болов. Нутгийн өвгөд хөгшид Гомбод хэлдэг байлаа.
“Одоо чи нэг сайн морьтой болжээ. Энэ морио л хайрлаж эдэл” гэцгээв. Би ч гэсэн Гомбод бас хэлсэн юм.
Эр хүнд мориноос илүү сайн хань ховор байдаг. Чи явган явж хаширлаа шүү дээ. Одоо ухаан орох цаг болжээ. Урьдынхтайгаа адил томоогүйтэж мориныхүү толгой түрүү рүү учиргүй битгий балбаж бай. Морио сайхан арчилж яв гэж байгаад сургаж л байлаа.
Гомбо “ За За” гэдэг байлаа.
Гэтэл гэнэт нэг булай хэрэг гараад ирэв. Гомбо нэг өглөө морио хазаарлах гэсэнд яагаад ч юм мэдэхгүй морь нь хазаарлуулж өгөхгүй байв гэнэ. Тэгэхлээр нь Гомбын уур гэнэт хүрээд бүдүүн ташуураар морины молгойг цохижээ. Гай болж ташуур нь морины нүдэн дээр тусаад өрөөсөн нүдийг нь хага цохижээ.гомбо их гэмшиж “Энэ муу ёрын баруун гарнаас боллоо” гэж баруун гараа зүүн гараараа зодож байсан гэдэг. Тэр нь ямар тус болох вэ. Морь нь тэгээд өрөөсөн нүдгүй болсон юм. Буурал морь нь ташуур мод гозолзохтой зэрэг далдирч үргэх ийм зантай болжээ. Гомбо өрөөсөн нүдтэй сохор буурал морио бас нэг хоёр жил унасан байх.
Зургаа долоон жилийн урьд нэг зун сумын наадам болсон юм. Наадамд очих хэдэн залуу энэ нарийн харгуйгаар цувалдан явж байжээ. Хамгийн түрүүнд нэг хүн түүний дараа Гомбо буурал морьтойгоо явж байж. Гуравдугаарт манай нутгийн Буях гэдэг хархүү уургатай явж байжээ. Замын хавцалд уургыг гартаа эгэлдрэн чирч болохгүй учраас уургаа морин дээрээ гартаа барьж явсан юм гэнэ. Буянгын уургын сүүдэр Гомбын буурал морины толгой тусахтай зэрэг ташуураар толгой руу нь цохих гэж байна гэж далидраад өрөөсөн нүд сохор юм болохоор замын ирмэгийг харсангүй халтирч, Гомботойгоо хамт өнхрхн нисэж үхсэн юм. Тар няр хийгээд л,дөрөө нь хангинаад л бүдүүн чулуутай дээр дороо ороод л өнхөрч ойчсон юм гэнэ билээ, бурхан минь. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрч Гомбын гавал, буурал морины толгойны яс хоёул гялалзаж хэвтсээр байна. өнөөх хоёр цагаан юм чинь тэр шүү дээ. Нэг сонирхолтой нь, хоёр толгойн ясны байгаа газраас уг нь Гомбо нэлээд цаана унаж үхсэн юм гэдэг. Эмээл хувцасны үлдэгдэл нэлээд дор цаана бий. Гагцхүү морины толгойн яс нь Гомбын гавлаас зугтааж далдиран сайн язгуурт амьтаны яс болохоор өөд өгсөн зайлахад, Гомбын гавал түүнийг хөөж ойртоод байдаг юм гэж хүн яридаг юм. Үнэн ч байж магадгүй. Муу хүн гэдэг үчсэн хойноо ч хортой байдаг шүү.
Энэ устай, хагдтай газар урьд айл амьтан нутаглаж байсан юм. Гомбыг үхсэнээс хойш хүн амьтан энд ойртохоо больжээ. Амвтан хүн ойртвол хорлож мэднэ. Би их зэвүүцдэг юм гэж өвгөн ярийгаа дуусгав.
Өвгөн морио давираад шогшиж эхлэв. Би дагаад л явлаа. өвгөн нэг ч үг дуугарахгүй явсаар дараагийн өртөөн дээр ирсэн билээ. өвгөний ярийг сонсоод тэр сонирхолтой цагаан юм бол гашуудалтай ба сургаалтай нэг явдлын дурсгал байна гэж мэдэв. Түүнээс хойш би морины толгой байтугай гуяыг ч ташуурдахдаа болгоомжилдог болсон.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дамдинсүрэн Цэнд )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 44 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Энэ жил ногоо сайхан ургалаа
Хэмжээс: 600x800 244k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4537


erd-035.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5209


flo-015.JPG
Хэмжээс: 600x450 194k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4283


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn