Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Илүүдэл хүн
Оруулсан admin on 2012-03-01 19:49:47 (5654 уншсан)

Илүүдэл хүн

Цэлийсэн цагаан талаар цас будруулан давхиж явсан Ерөөлтийн нүдэнд талын торох бараагүй энгийн энтээ багахан шиг хар юм торойж үзэгдэнэ. Нүдний үзүүрт хөдлөх ч шиг санагдав. Уяж хонож хөнгөрүүлээд өглөө эртлэн сумын төв орохоор гарсан намрын хур тарган морины бие хондлой нэлэнхүйдээ өглөөний жаварт цантаад нэл ягаан загал юм явах. Ойртох тусам бараа тодорч ямар нэгэн юм үүрсэн жижигэвтэр биетэй хүн болох нь тодхон. Давхисаар ойртоод очтол тэднийхний арын өвөлжөөний Дандар гуайн бэр хүүхэн мөөн. . . . За сайн байна уу . . . гээд байгаа байдал нь тодорхой түүнийг харсан Ерөөлтийн хэл гацаж орхив.

Юу ч болоогүй юм шиг мишээсхийн мэндлээд үүрч яваа юмаа буулгах нь арагны ихэнцээр өөрийнх нь хувцас бололтой дан бөсөрхүү юм харагдав. За даа "өнөө онгироо хар нь согтуу ирээд хөөж орхиж. Энэ Дандар гуайнхан сонин улс шүү өч төчнөөн архайсан хар юмнууд байж ганц эмэгтэйн аяыг олоод байж чадахгүй хөхөө өвлийн хүйтэнд хөр цасны хайрууд харанхуй шөнөөр барьсан мод ч үгүй ядмаг бүсгүйг хөөж явуулчихаад юу бодож хэвтэцгээдэг юм бол доо зайлуул "хэмээн бодоод морионоосоо бууж тушаад дээлээ гүвэн явж очвол Санчир хэмээх залуухан бүсгүй үүр шөнөөр гарч энд тэндхийн эрвийсэн сэрвийсэн юмсаас айн цочиж явсан нь өвлийн өглөөний бүгтхэн улаан наранд нүдэнд нь солонгорч харагдаад. . . зөндөө цөхөртлөө уйлсны ул мөр хичнээн нууя гэсэн ч далдалж үл чадахаар. . . Явдал замын зуур уулзсан хүн маань иймэрхүү байгаад, суугаад л өвөлжөө өтгөний тухай "хээхийчхээд л яриад байлтай нь биш" хэлэх ч үг олдсонгүй. Ойлгомжтой байгааг нь харсаар байж онгичиж уудалж яриа өдөлтэй нь ч биш. . . Нэлээд дуугай зогсож байснаа ". . . Санчираа чи миний морийг унаад яв сум ороод тавиад явуулчихаарай,Халтар ахынд эмээлийг минь аваачаад өгчих, удахгүй намайг ирнэ гэнэлэй гэж тэдэнд хэлнэ биз хэмээн тушаатай морь руугаа эргэлээ. Арган доторхи хувцас хунараа алчууртаа боож,аргийг яах вэ гэсэн шиг Ерөөлт өөд харвал цаадхи нь цагаахнаар "би хүргээд өгчихий" гэвэл бүсгүй хэрсүү нүдээр өөдөөс нь цоо ширтэн хараад ". . . хэрэггүй ээ энд нь орхичих. Ирээд авна биз гэснээ чамаас морь авсныг ч мэдэх хэрэггүй. . . . Айдас бишүүрхэл нь арилж ядан байх тэлмэгэр алаг нүдээрээ Ерөөлтийг Санчир мялаан мордохдоо "баярлалаа,явдал замын хүзүү урт гэдэг уулзана биз дээ. . . " хэмээн эргэн эргэн харсаар гэлдэрүүлэн цааш одох түүний хойноос харж зогссон Ерөөлтийн цээжин тус газар нь ямар нэгэн юм хөндүүрлээд байлаа.

Дандарынхан гэж энгэр заамгүй дээл өмссөн шиг задгай хааш яайш хаясан,дээлний хормой бүс хоёр нь ялгагдахааргүй,тамхи татаж. зун намрын турш архи сэнгэнүүлэн айлын авгай хүүхнүүдийг өдөр ч байсан татаж чангааж хэрүүл шуугиан хийж явдаг голдуухан сургууль соёлгүй архайж дархайсан "хэвлүүн ч тэр,онгироо ч гэж жигтэйхэн хэдэн залуус байх". Одоо ч бүр гэртээ багтахаа болио биз. Дандар нь сумын зах барин айлтай ч айл буухгүй хэн. Хүмүүс олон дэггүй банди нартай болохоор амьтан хүнтэй яаж таарах вэ? Адуу малладаг хүн чинь холын бэлчээр усыг ашиглаж байх нь зөв хэмээн сумын дарга ихэнцдээ "тэдний хэл ам, хэрүүл зодооноос хол байх шалтаг хайгаад ч байгаа шиг байх"-ыг нэлээдгүй хашрууд мэднэ. Хүүхдүүд нь өсөж том болоод Дандарын нас явж намба суугаад ч тэр юмуу хавь ойрынхон нь гуайлж хүндэлмээр оргино. Дандар түүнд нь омтгойдож халамцуухандаа тааралдсан хэн бугай байсан ч"ариун гэгээн ном айлдаж гэгээнтэн дүртэй суух". "Манай баруун хойд талд мундаг сургааль айлдагч "номч" мэргэн нэгэн гарчээ гэж үеийнх нь өвгөн Ням тоглоомоор хэлсэн нь оргүйгүй. Даанч хүнд үлгэр үзүүлэхээсээ "таахалзах" нь. Ямартаа л өөрийгөө хичээ өөрийгөө хичээ саяхан л зэргэлдээ нэгдлийн адуунд хазаар ногт гүйлгэж явсан чинь дутаж гэнэ. Энэ хонхорт ер нь өөрийн чинь "тариа" хичнээн байдгийг мэдэх юм уу хэмээн "ам Пунсал" нэгэн найран дээр "дайраад" авчээ.

Анх аймгийн шуудангаар ирж хөл тавьсаар ахин энэ гурван жилд огт ирээгүй Санчирт сумын төв өөр болсон ч шиг санагдана. Гэвч би ямар "наадам"-д ирж байгаа хүн биш дээ. Шуудан өнөөдөр явах ёстой юм сан зүүн дээгүүр автобус гараад ирвэл болох нь тэр хэмээн өвөр зуураа бодох ч бас Ерөөлтийг бодож аймсана. Сумынхан чинь нэг нэгнийхээ эмээл хазаарыг байтугай аяга шанага,хувин савыг танихаа шахдаг "сонин" хүмүүс ш дээ. Ерөөлтийн морийг биш юмаа гэхэд эмээл хазаарыг таньчихаад "дараа нь юм болвол яана" хэмээн болгоомжит бодол төрөхөөр морио амыг нь татан зогсоогоод буулаа. Эмээлийг нь аваад морийг нь тавьчихвал эмээлээ би үүрч даах болов уу хэмээн "өөрийнхөө ядмаг"-т эргэлзэхүй санаа зовно.

Өчигдөр орой уулын дээд бэл рүү өвөлжөөлдөг Алтангэрэлийнхэн "бэр буулгаж" нартай найрлахад Дандарынхан хүүхэд үүхэдгүй явцгааж,"гэр сахигч"-аар Санчир халтар нохойтойгоо үлдээд хийх ёстой ажлаа бүгдийг нь чадлынхаа хирээр хийж "цагаан сарын" шинийн уралдаанд уядаг муухай ааштай "хүрэн"азаргыг нь арай ядан тэжээл өгч услаад чөдөрлөх гэж хоёронтоо нудруулан өшиглүүлж байж хашаанд оруулан өвс тавьж өгсөн сөн.

Санчир аймгийн төвийн албан хаагчийн гурван охины дундах нь. Тэрээр З жилийн өмнө "мал угаалга,тарилгын ажлаар " аавдаа туслан явж байгаад Дандарын дунд хүүтэй танилцан үерхэж "ёстой л шуудан болгоноор захидал шидэлцсээр чухам л наашаа "явган гүйчихмээр санагдаад" тогтож сууж чадахгүй, тэгээд дураараа л нэг өдөр хүрээд ирсэн. Аав нь ажлын далимаар эднийхнийг зорин ирж "охиноо дураараа аашилсанд гомдсон байдалтай байснаа" явахдаа нүдэндээ нулимс цийлэгнүүлж "миний охион хүний бүсгүй үр чинь өөрөө гүйгээд ирэхээрээ үнэгүй байдаг юм шүү дээ хэмээсэн сэн. Санчир хэдий мал мэдэхгүй ч чадлынхаа хирээр тус дэм болох гэж зүднэ. Түүнийг түүнээс өөр хэн ч энд ойшоохгүй,хэн ганц ч бол урамын үг хэлэх билээ. Дандарын авгай гэж туранхай шар авгай хэлгүй юм шиг таг дуугай хүн . Нэг муу дээлийн тамарцаг мөрлөчихөөд малын хойноос цаг наргүй шогших. Нутгийнхан нь "Дандарын хөл нүцгэн Нүрзэд гэнэ". Зарим нэг нь авгай нь бишээ зарц нь гэх шахуу. Дандар нар ханын элгэнд орж байхад арай хийн дээшилнэ. Нүрзэд аль хэдийн "хонио дагаад" арилсан байна. Нүүх суухад Дандар "гүнгэрваатай бурхан шиг" амьтан суусан чигээрээ хамартаа хамрын тамхи чихсээр л сууна. Хэдэн галзуу согтуу хүүдүүд нь эрүүл шиг тэнээд алга болчихоогүй байвал нүүлгэлцэнэ л дээ. Нутгийнхан нь Нүрзэдийг "Дандарын бөхгүй тэмээ","Босоо зарц нь" гэцгээнэ. Орой хонио дагасаар ундаасаж ядраад ирэхэд оройны бүх ажил нь хүлээгээд байж л байна. Үнээ тугал нь мөрөөлдөөд,хоол хош нь хэвээрээ. Анхнаасаа ийм л байж хойшдоо ч ийм л байх байх даа хэмээн Санчир явдал зуураа гуниглан бодлоо.

Эхэндээ Санчир "гайхдаг сан". Одоо бол өрөвдөнө. Гэхдээ Нүрзэдийг бас өрөвдөж болохгүй хүн гэдгийг өнгөрсөн зун бүр ч ойлгоод "гомдсон".

Санчир "бэр бууна" гэдэг ёс төртэй,гуйлга түүлэгтэй ирдэгийг мэдээ ч үгүй мэдэхийг ч хүсээгүй зөвхөн өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар л хүрээд ирсэн. Аандаа эднийд байх ёстой хүн нь биш юм гэдгийг гадарлах биш доторлох болсон. Гэвч "өөрөө ойчсон хойно хэндээ ч уйлах билээ". Өнгөрсөн зун гүү сааж байхдаа "би сумын төв нэг ормоор байна" хэмээснээс бөөн хэрүүл болж, дүүрэн сүүтэй хувинтай түүнийг эмнэг шахуу гүүний дор сууж байхад нь Санчирын нөхөр сагсуу Болдоо өшиглөж орхижээ. Сүүний дуслууд наран сөрөг цацраад унага даага унгалдан тоос шороо босч энд тэндгүй үргэсэн адуу пижигнэж,энгэр заамаа яран дүүлэн ирэх галзуу барын дүртэй Болдоос үнхэлцэгээ хагартал айсан тэрээр ямар буруу юм хэлснээ бодоод олсонгүй айсан гэж яанаа. Гүүний зэл авахуулж зэлэндээ ороолцолдсон унагануудыг эрлээр ирсэн залуу арай ядан салган тавьж явуулаад гэрт нь ч орсонгүй уяан дээрээс нь мордоод яваад өгч билээ. Санчир цаашдаа тэвчээд байгаад байвал "Болдын босоо зарц Санчир болох нь " бүр ч амархан. Гэвч Санчирт хайрын сохорсон нүднээс илүүтэй ээж аав элгэн халуун эгч дүү хоёр нь бий билээ. Дураараа ирж хүний боол болон хүүхэд цувуулж суух хувь хүлээж байгаа гэдэгт уйлж суусан Санчир "хэрдхий" айсан.

Нүрзэд гэрийнхээ гадаа харж зогссоноо орчихжээ. Хүн хэцүү хатуу болохоор өөрийнх нь төлөө ганц гэлээ зөөлөн үг хэлэх сэтгэлтнийг хардаг амьтан хойно. Босч чадахгүй нэлээд сууснаа арайхийн хазганаж явсаар гэрт орохоор зүүн хошлон түшээд байж байтал Нүрзэдийн дуу гарч хүү рүүгээ "Бааштай нэг гичий хаанаасаа чирээд ирсэн юм чи. Хоолны сав. Сувай эм. Аргадаж энэ тэр болж сүйд болов. Хорвоо дэлхийд энэнээс дээрхэн араг толгойтой юм олдсонгүй юу" хэмээн хортой хонзонтой хоолойгоор хяхтнан хэлснийг сонссон Санчир орь дуу тавин уйлах дөхөв. Энд Санчир хашгирч орилоод яах гэж. . . Хярын цаана "хуц" гэдэг шиг ээ.

Санчир өөрийнхөө сэтгэлийн утсанд хөтлөгдөн баахан хугацааг багагүй зовлонтой өнгөрөөсөн боловч түүнд явах зам цаашаа зөндөө дардан байгааг мэддэг билээ.

Ерөөлтийн хөнгөнхөн хөлтэй зээрд морийг тавихаар хазаарыг мултлах гэж зогсохдоо сумын төвийн хойгуур нэвсийн нэлмийн харагдах илгэн улаан уулс "ижийдээ оч,төөрч будлиад явахад ижий шиг нь нөмөртөн үгүй шүү" гэх шиг. . . Нулимс нүдийг нь бүрхээд байлаа. . . Орчлон хорвоо дээр муугаасаа сайн нь хавьгүй олон гэдэг дээ. . . аавынх нь хэлдэг үг Ерөөлтөд зориулж хэлсэн үг шиг санагдав.

Хаяахан Дандарынхан юу болов гэмээр бөөгнөрч суугаад борцтой цай чанан хавь ойрын амьтдыг тэр нь тийм энэ нь ийм хэмээн "муу хэлцгээдэг сэн". Тэдний гол хэл амны нь бай энэ Ерөөлт. Ерөөлтийг тэд удам угсаагүй "хоноцын шээс" гэцгээх. Хүн ер нь сонин амьтан хажуу хавиргандаа байгаа хүний ярианы дөгөөгөөр бусдыг үнэлчих гээд байдаг ч юм шиг одоо Санчирт санагдах.

Дандарынхан нэг харахад хүн хартай эвлэг цовоо цолгиун хүмүүс юм шиг хирнээ дотор нь ороод ирэхээр "тартаг" нь танигдана. Цухас харахад хөдөөний жирийн л нэг айл. Жирийн гэдэг үг их л "учиртай" ч шиг.

Санчир амьдрал гэдэг их багшийн хаалгаар аавынхаа гараас алдууран ороод одоо "тураг ядархаар уулаа,ураг зовохоороо төрлөө" харьж явна. Зүрх сэтгэлд нь дараатай байдаг бул хар чулуу өнөө өглөө гэнэтхэн алга болсон шиг. Санчир замын турш өөрийгөө өрөвдөж гайхаж явлаа. Үүрийн гүн харанхуй дундуур муусайн хувцасаа алчууртаа ороогоод гарч арганд хийн үүрээд урд хамар дээгүүрээ давах хүртлээ эргэн эргэн харж Болдоог гарч ирээд дуудах байх хэмээн горьдоод байлаа. Болдоо ч яах вэ согтуу байгаа хэмээн зөвийг өгөх ч эх Нүрзэд нь ядахдаа худлаа ч гэсэн "өглөө болохоор яв" гэж хэлэх болов уу . . . хий горьдоход. . . хэлээ залгисан шиг дуугүй зогсоод үлдсэн.  Халтар нохой нь Ерөөлтийнхний урд хөтөл хүртэл дагаж яваад "за би ч ингээд үлдэе дээ" гэх шиг зогсож хоцроод холдон холдтол нь толгой өргөн харсаар үлдэж билээ. Санчирын шар нь хөдлөөд хаалгыг нь чимээтэй хаасаныг яанаа. Санчир тэднийд "илүү"-дэл байсан юм байх даа. Хүн хүнээрээ үргэлж л дутдаг гэдэг чинь. . .

2012 он Нуур

М. Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-036.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4137

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-259.JPG
Хэмжээс: 600x800 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 16543


B2-015.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4867


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn