Гэнэтийн дулаарлаас болж мөсөн тив хайлахад сүүлчийн үлэг гүрвэл гэсэв. Их мөсөн дунд амгалан нойрсож буй эх гүрвэл үнэхээр байгалын хатуу ширүүнийг ганцаараа даван туулсан юм. Гэвч тэр бусад гүрвэлийн адилаар ор мөргүй устаж үгүй болоогүй зүгээр л цэвдэг дунд нойрсчихсон. Энд тэндгүй мөсөн уул нурах чимээ нүргэлж урсаж байгаа далай дундуур том том мөсний хэлтэрхий хөлөг онгоц мэт үзэгдэнэ. Тэрхүү цаг хугацааны хөлөг онгоц мэт мөсний хэлтэрхийнүдийн дунд аварга том биетэй үлэг гүрвэлийн хөөж пэмбийсэн бие ч сулбайн хөвөх нь содон. Удалгүй мөс хайлж дуусан дэлхийн ихэнх хэсгийг ус эзлэв. Далайн эргийн болон арлын орнууд живж үгүй болоход хуурай газар луу амь тэмцсэн түм буман хүний хоорондоо тэмцэлдэх, хүчтэй нь хүчгүйгээ дийлэн зүтгэх нь үүрээ эвдүүлсэн олон шоргоолжных мэт бужигнаан үүсгэв.
Урьд нь хүн төрлөхтөн нэр төр, алдар хүнд, эд баялагийн төлөө ийнхүү нэг нэгнээ хөнөөдөг байсан бол одоо зүгээр л алга дарам хуурай газрын төлөө, балга дусалхан цэвэр усны төлөө хядалцаж байна. Хүмүүс тийнхүү тэмцэлдэж байхдаа мөсөн туйл одоо бол, усан туйл болсон тэр газар юу болж байгааг төсөөлөө ч үгүй байх. Хөөж пэмбийсэн эх үлэг гүрвэлийн амнаас нэгэн бяцхан үлэг гүрвэл гарч ядан тэмцэнэ. Хагараагүй өндгөө үлэг гүрвэл залгиж орхисон нь энэ. Хүв хүйтэн ус, хурцаар төөнөх нар, сэнгэнэсэн агаар түүнийг тосон авлаа. Бяцхан үлэг гүрвэл усан дунд ийнхүү өсөж он цаг шинээр эхлэн буйг өнөөх хүчгүйгээ дийлж үлдсэн цөөхөн хүн мэдээгүй нь лавтай. Төгсгөл бүхэн эхлэл байдаг. 2012-03-24
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-023.JPG Хэмжээс: 600x450 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5255
Сайнбаяр Хэмжээс: 600x450 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4443
khongor041.jpg Хэмжээс: 600x811 194k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5689
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: