Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Шумуул
Оруулсан admin on 2012-05-15 14:38:25 (6376 уншсан)

Тэрнийг явсан гэдгийг мэдээд тэгтлээ их харамссангүй ч сэтгэл нэг л аягүй.
Тэр бид хоёрын унталгын  өрөөний  том цонх нэг их салхигүй байхад нааш цааш савагдан пансан хөшиг салхинд дэрвэнэ. Дөнгөж саяхан л энд байсан Сондорын түрхдэг анхилуун сүрчигний дууссан шил шалан дээр өнхөрч харагдана.
Намайг үүдэнд сүх ишлэх санаатай мод харуулдаад сууж байх хооронд түүнийг  хоёр давхарын цонхоор гараад зугтачихна гэж хэн санахав. Сүүлийн үед манай хашааны хавиар орсгой шүдтэй хоёр залуу харагдах болсон ч  “урд газрын нөхдүүд үү дээ” гэснээс нэг их юманд тооцоогүй би анх арванзургаахан  настай тас хар нүдтэй, ялимгүй дорсгой шүдтэй тэр нь заримдаа өхөөрдмөөр харагддаг байсан тэр жаахан ариухан охин,  нас бие гүйцсэн бүсгүй болоод нисээд явчихана гэж зүүдлээ ч үгүй хийж байгаа юмандаа нэг улайрахаараа тэр чигээрээ суудаг зангаараа хөлсөө бурзайлган удаан суусан.
Мэдээж би түүнд анхнаасаа ухаангүй дурлаж хайртай болсон юм байхгүй. Эр хүн ер нь дөч дөхөж байж ухаан санаа тэгширч эр хүний шинж бүрддэг бололтой.
Яг л ийм насан дээрээ би баруун аймаг луу хориод хүнийг нэг фургонд чихэж аваад л дуу аялаад л гараад өгсөн. Хэдэн хүнээ очих газар нь хүргээд санаа амарч нуруу тэнийсэн би танил хөгшиний захьсан хамрын тамхийг авахаар бас ойр зуурын юм цуглуулахаар зах оров.
Ховдын зах дээр ид хөл хөдөлгөөнтэй үед хэсэг казах залуучууд нэг хүнийг ихэд чарлуулан зодож хөл бөмбөг тоглох аятай яргалан байхтай таарав.
Орилон чарлах нь илжиг мэт харваас хятад хүн аж. Тэрхэн зуур хужаа ч гэсэн миний аав шиг хөгшин хүн байна гэсэн бодол зурсхийж тэр залуусыг ая эвээр холдуулан явуулж өнөөх муу хужааг өргөж босгов.
Гэтэл түрүүнээс нааш би хараагүй болохоос хогийн савны цаагуур ороод халтартлаа уйлсан арван тав зургаа орчим насны нимгэн ултай шаахайтай охин гүйн ирж өвгөнийг тэвэрч аван уйлав.
Өвгөн ч удаагүй. Үнэр танар гэж авахын аргагүй ялаа шумуул үймсэн гэртээ орны бүтээлгийн тамтаг нөмрөөд хэвтэж байхдаа  над руу гал нь буурч сүүмийсэн зовиуртай харцаар харан басхүү хятад хүний хуурамч инээмсэглэл арай ядан нүүрэндээ тодруулаад монгол хэлээр “Миний охиныг чи ав, багад нь би ажил тараад явж байхдаа лангуун дээр уйлаад хэвтэж байхад олж авсан юм аа, энэ хүн болох учиртай шүү” гээд амьсгал хураасан.
Гэртээ дагуулж очлоо гээд өөчлөөд байх эхнэр хүүхэдгүй, гоочилж харах хөршүүдгүй хотын захад ганцаараа тал шиг том хашаа хоёр давхар байшинтай би түүнйиг гэртээ авч ирэхээсээ нэг их сандарсангүй. Харин хааяа ирж гэр цэвэрлэж хоол хийж өгдөг Урнаа ирвэл яанаа гэж эмээж байв.
Охин анхандаа надтай ярихаас жийрхэн гадаа гараад суучихдаг байснаа сүүлдээ яриа хөөрөөтэй болж хоол унд хийн мантуу жигнэн хавар болоход хашаанд ногоо тарьж өдөржингөө бөхөлзөн ажиллах болов.
Ингэж хятад хүнд ясны дургүй би найзуудынхаа адилаар хорьтойдоо гэрлэж эхнэр авсан бол ийм охинтой байхаар байсан даа гэмээр шалмагхан хөдөлгөөнтэй ч нэг л хэврэг шаазан шиг харагдах хятад охинтой болов.
Гэвч эр хүн гэдэг чинь төрсөн эх,  өөрийнхөө охиноос бусдыг  эмэгтэй хүн гэсэн нүдээр хардаг хөгийн золиг юм болохоор өнөөх өсөхийн хэрээр харц дагуулсан хөөрхөн амьтан болов.
Түүний Сү Зю нэрийг солин Сондор болгож монгол иргэний үнэмлэх ч авч өгөв.
Төв аймаг руу яваад буцах замдаа машин эвдэрч осгож үхэхийн даваан дээр гэртээ чичирч ирсэн шөнө тэр намайг цурам хийлгүй харуулдан шуба нөмрөөд амбааран дээр гараад зогсож байсан.
Хашааны хаалганы түгжээ торхийн онгойлгож орж ирэхийг минь мэдээд гүйн ирж тэвэрч аваад баахан уйлсан.
Тэр шөнөөс хойш бид хоёр ах дүүгийн харьцаатай байхаа нэгэнт болив.
Дөнгөж сая түүний гарсан байшингийн арын цонхоор урин цагийн зөөлөн салхи сэвэлзэж тэр дор түүний жижигхээн  гараараа тарьсан хоёр мод сөөсийтөл нахиалаад мөчир дээр нь нэг шувуу суугаад жиргэж байна.

Одоо ямар хүүхэд маань хордчихно гэх биш гээд нэг тамхи асаан эргэж харахад нүдэнд нэгэн зүйл дутуу харагдсан нь аавын минь аав  хүртэл тахин шүтдэг байсан алтан бурхан байлаа.
Түүний чанаж өгдөг нанхиад газрын цайны амт, жижигхэн хөлөөрөө сэм сэмхэн алхсаар ирж нуруу барьж  өгдөг жижигхэн гарыг үгүйлэх биш одоо харин ч үзэн ядаж байна.
Тэрхэн зуур би эцэг өвгөдийн минь үе дамжуулан ирсэн  шүтээнийг аваад тэжээж асарч хүн шиг хандаж байсны минь төлөө нэг өдөр нүүр буруулан зугтсан түүний хойноос түүнийг оргуулан зугтаасан хоёр орсгой шүдтний араас машинаараа элдэн хөөж цагдаа дуудаж хайлгаад олж ирээд шоронд хатаах юм уу үхтэл нь зодож болно
Гэвч би тэгэхгүй.
Түүний хэвлийд миний хэлтэрхий байгаа. Би намайг хазсан шумуулыг алдаггүй. Яагаад гэвэл тэр шумуул монгол цусны дусал тээгээд нисэж яваа.
Ертөнц дээр нэг дусал ч гэсэн монгол цусыг хайрлая.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-024.JPG
Хэмжээс: 412x600 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4293

Хөвсгөл
kho-002.JPG
Хэмжээс: 600x450 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5296

зотон тос 40х51 см
Хэрмэл
Хэмжээс: 476x600 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5294


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn