Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Нууц
Оруулсан admin on 2012-05-15 14:42:51 (6775 уншсан)

Түүний толгой дээгүүр хүмүүс тог тогхийн алхаж ажилдаа сургуульдаа цэцэрлэгтээ зарим нь зүгээр л сэлгүүцэхээр  явж ганц нэгийг нь эс тооцвол орой нь аанай л тог тогхийн алхаж гэртээ ирцгээдэг. Зарим нь хөл доор нь хүн амьдарч байгааг мартдаг ч юм уу эсвэл мэдсэн ч тоодоггүй юм уу бөмбөрдөх мэт тачигнуулан, пад пад дэвслэн алхдаг. Гэхдээ тэр хүмүүсийн буруу биш, харин тэдний хөл доор амьдарч буй миний буруу гэж өвгөн боддог.
Энэ байрны бүх хүмүүсийг тэр хөлийнх нь чимээгээр танина, тэр ч байтугай хэнийд нь ямар зочин ирж байгааг андахгүй мэднэ.
Урд төрөлдөө адуу байсан байх гэмээр хаа нэг тийшээ яаран тачигнах хүмүүсийн хөлийн дэвсэлт дундаас хоёр хүний хөлийн чимээ л түүний зүрхэн дээр   зөөлөн буудаг. Нэг нь зургаа орчим насны дандаа гартаа эрээн цэцэгтэй цүнх барин явдаг охин юу ч болж байсан шингэн ягаан туяатай булцгар хацартаа инээд цацруулан “сайн байна уу өвөө” гээд зөөлөн зөөлөн алхсаар дээш гардаг. Харин нөгөөх нь байрныхан бүгдээрээ Долгор ажаа” гэж авгайлан дууддаг цав цагаан үстэй нүд нь юм хардаггүй намхан шар эмээ.
Нэг өглөө “Хүүе хүүхээд Долгор ажаагаа хараагүй бийз” гэж өвгөн тааралдсан болгоноос асууна. Цаадуул нь үгүй гэх юмуу  толгой сэгсрэнэ. Эсвэл дал мөрөө хавчина.
“Өнөөдөр тэр нарлахаар гадаа гарсангүй. Даралт харвачихаагүй байгаа.Энд тэнд уначихаагүй байгаа...  Өчигдөрхөн л инээгээд л ач хүүгээ хөтлөн дэлгүүр орчихоод харьж явсан” гэж өвгөн амандаа үглэнэ.
Долгор ажаа шатаар сэм сэмхэн алхсаар буудаг ч гагцхүү таягных нь тог тогхийх чимээ сонсогддог болохоор тэр өвөө “ морьтой дарь эх” гэж шоглон дууддаг.  Тэгснээ үгүй хө долгор гэдэг чинь цагаан дарь эх гэсэн үг юм шүү дээ гэж шүдгүй амаа их том ангайн инээнэ. Долгор ажаа ч бас инээгээд хариу болгон элдэв үг хэлэлгүй гэмгүй зөөлнөөр “шуудангаа шалгасан уу хө” гэж асуудаг.
Харин тэр өвгөн өглөө болгон хүмүүс ажилдаа явж орц нам гүм болсны дараа шатаа цэвэрлэчихээд захианы хайрцагаа шалгахаар хотын зах руу явдаг.
Төмөр сараалжин хашаатай энд тэнд босгосон чулуун хөшөөнүүд амьд хүн шиг ёрдойлдоод орой бол эвгүй харагдахаар эль хульхан оршуулгын газарт түүний шуудангийн хайрцаг байдаг гэж хэн санахав.
Түүний эхнэр залуудаа өөд болж энэ газар нутаглуулсан. Өвгөн харин тэр цагаас хойш хэнтэй ч суугаагүй, нүдэндээ зальжин инээмсэглэл тодруулсан атлаа цаанаа л нэг нууцлаг бөглүү хүн мэт санагдана.
Харин энэ өдөр түүний захидлын хайрцаг алга байв.
Хол явсан хайрт хань нь тэнгэрээс түүнд захиа илгээнэ гэж үймэрсэн бодолдоо итгэсэн болохоор олон жилийн өмнө энд шуудангийн хайрцаг зоожээ. Бодолдоо итгэн энэ олон жилд хайрцаг шалгаагүй өдөр гэж байгаагүй.
Эхлээд түүний эхнэрээс өөр хүний шарил энд байдаггүй байв. Харин хүмүүс нэгэнт бие барсан хүн айх юм шиг нэг нэгнийг нь бараадуулан оршуулсаар энэ оршуулгын газар буй болжээ.
Харин эхнэрээ гэнэт алдаад олон жил үймэрч явсан түүний горьдлого талаар болоогүй. Учир нь хоёр жилийн өмнөөс шуудангийн хайрцганд нь түүнд хаягласан захидал ирдэг болов.
Өвгөн үхсэн хүн захиа бичих биш гэж бодсонгүй, хэн нэгэн даажигнаад эсвэл өрөвдөөд түүнд захидал бичдэг байх гэж хардаж сэжиглэсэн ч үгүй, өглөө болгон шуудангаа шалгахаар хэрэндээ л гангарч урамтай нь аргагүй хөнгөн хөнгөн алхсаар явж оддог байв.
Хэн нь мэдэгдэхгүй тэр захидал бичигч түүний эхнэртэй ойр дотно байснаа, түүний хань өөрт нь ямар их хайртай байсныг, эхнэр нь ямар их гоо үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй бүсгүй байсныг бичээд харин адагт нь дандаа л “ харин би бол адгийн амьтан” гэж заавал бичдэг бөгөөд ханийнх нь  залуудаа авахуулж байсан гэрэл зургуудыг нь ч илгээж байв.
Шуудангийн хайрцаг яагаад тэр өдөр алга болсныг би мэдэхгүй. Харин шуудангийн хайрцаг алга болсон тэр өдрөөс хойш би өвгөнийг хараагүй. Тэр өвгөн олон нууцыг мэдэж амжаагүй юм.
Тэр шатаар зөөлхөн буудаг ягаан хацартай зургаан настай охин би байсан юм, би өвөөтэй мэндлээд буусны дараа Долгор ажаа араас минь бууж ирнэ. Энэ бид хоёрыг хамсаатан гэдгийг мэдэгдүүлэхгүй гэж тусдаа бууж байгаа хэрэг юм. Би байрны булангийн цаана зогсоод Долгор ажааг хүлээнэ. Тэр таягаараа газарчилан явсаар над дээр ирж миний гараас чанга атгаж авна.
Тэр шуудангийн хайрцагт Долгор ажаа бид хоёр хар өглөөгүүр хөтлөлцөн очиж захиа хийдэг байсныг, тэр захидлуудыг Долгор ажаа дуудаж өгөн би бичдэг байсныг, Долгор ажаа залуудаа тэр өвөөгийн эхнэрийнх нь хамгийн сайн найз байсныг , тэр нэг хайрцаг алга болдог өглөө Долгор ажаа өвдөөд би ганцаараа айн байж оршуулгын газар очсоныг. Алга болсон хайрцгийг эрэн шарилж дэрсэнд бүдрэн унаж тусан явж байтал тэр өвөө хүрч ирэхэд нь хөшөөний араар нуугдаад харж байсныг тэр надаас дуулж амжаагүй юм. Магадгүй би хэлэхгүй л байсан байх даа.
Харин тэр өвөөгийн эхнэр яагаад гэнэт усанд живснийг,  Долгор ажаа өөрийнхөө жинхэнэ нэрийг санаандгүй хэлчихээд хэнд ч хэлж болохгүй гэж яагаад гуйсныг, бас захидал болгоныхоо доор “харин би адгийн амьтан” гэж бичдгийг хайрцаг яагаад алга болсныг би мэдэж амжаагүй. Долгор ажаа надад хэлэх байсан болов уу...
Олон жил өнгөрчээ. Одоо ч би шатаар гарахдаа хөл доор минь хүн байгаа гэж бодоод зөөлөн зөөлөн алхдаг аа...

2012-02-06
Балтийн тэнгисийн баруун эрэг.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 61 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-099.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4404

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-121.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3982

Зураач : Б.Хонгорзул
khongor006.jpg
Хэмжээс: 600x478 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4696


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn