Шүлэг: Д.Мишигсүрэн : Намар оройн гуниг аа Оруулсан Mishigsuren Огноо: 2012-07-16 15:35:12 (8031 уншсан)
Сөл тасрахын шанал намарт байдаг
Сөөвгөр цөцгий саалиа хумихаар хотны захаар гүйлддэг
Сөндөө тогтохгүй зүрх дэнслүүлж айраг шуугидаг
Ай намар оройн гунигаа
Гэрийн утаа газарт явгалан сэвэлзээд
Гунжин үнээд зэлэндээ ирэх нь оройтоод
Зунжин нозоорсон хонины хээр омогшоод
Зуувин саран хээр хонохдоо жиндээд
Ай намар оройн гуниг аа
Үүлэн сүүдэр газрын эмжээрт алслагдаад
Үжирсэн навч хөлийн дор хөглөрөөд
Бээрсэн болжмор модны мөчирт хоргодоод
Ай намар оройн гуниг аа
Өвсөнд дурлах шүүдэр цантаж хонооод
Өглөөн нар бэргэж мандаад
Сөл тасрахын шаналал намарт байдаг аа
Ай намар оройн гуниг аа
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:29:52 )
|
||||