BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Итгэл
Оруулсан Bataka Огноо: 2012-09-10 17:41:25 (7678 уншсан)

Баярын оч бүгдийн харцанд гэрэлттэл

Булиглах зүрхэнд нь жаргалын гал астал

Бүхий л насаараа хайрлан дурстал нь

Будилж төөрсөн хорвоогийн мананг цэлмэтэл

Буруу зөвийг дугаарлаж муу саналгүйгээр

Бүр жаахан хүүхдийнх шиг гэнэн цагаахан

Бүтэн "Итгэл"-ээ чамдаа нэг мөсөн өглөө, би

Итгэл гэгч угаахад арилдаг толбо биш

Ундууцахад сэгсэрдэг тоос биш

Эргэхэд мартдаг дурсамж биш

Эв эвдрэхэд барьдаг зэвсэг биш ээ

Итгэл гэгч

Хайр дутахад нөмөрлөдөг илч юм

Хатуу бүхэнд зөөллөдөг энэрэл юм

Алхах замгүй бэдрэхэд гэрэлтүүлдэг юм

Авралгүй ганцаар зүдрэхэд зоригжуулдаг юм

Итгэл гэгч

Хүний сэтгэлийн нандин утас юм

Хүйн холбоо шиг ариун хэлхээ юм

Хүсэл мөрөөдлийн хөтлөгч гүүр юм

Харин, алдвал эргэж ургахгүй хатаж болох

Хагарвал эвлүүлж болохгүй цавтаж мэдэх

Хамгийн эмзэг, бас хайрлам энхрийхэн юм

Эгэлгүй хорвоод ганц хувь төрсөн хүмүүнийг

Энэ орчлонгийн дээд гэж хүндэлдэг юм

Ийм өндөрт таныг үнэлдэг болохоор л

Итгэлээ би зүрхэнд тань цэцэг шиг өргөдөг өө.

                           Хайр цацруулж... шүлгийн түүврээс



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-09-10 17:41:25 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх