Шүлэг: Э.Үржинханд : Аяндаа ойлгоно Оруулсан Bataka Огноо: 2012-09-17 14:27:20 (7163 уншсан)
Яргуй дэлгэрэх хаврын урин шиг дүрийг чинь ширтээд
Ямархан бодол учиглан буйг чинь тааж ядан зогсохдоо
Яруу сайхнаар ирээдүйг төсөөлж гэгээн дуу аялж явснаас
Яльгүй бодол, эд мөнгийг би хайр гэж эндүүрсэнгүй ээ
Тэртээ тэргүй энэ хорвоод бид бүгдээрээ баян
Тэнгэрт тэтгүүлж, нарыг хүртэх сэтгэлээрээ баян
Тэртээ тэргүй энэ дэлхийд бид бүгдээрээ ядуу
Тэгтлээ хайрласан биеэ хүртэл орхиод буцахдаа ядуу
Андаа гомдоочихоод гэмшиж суух шиг хэцүү цагийг
Аяндаа чи надаас холдохоороо ойлгоно оо
Амрагаа үгүйлж, дэрээ тэврэн уйлахын цагт
Алгуурхан бодлууд чинь ухааралд чамайг хөтөлж
Аюулхай цээжний минь хөндүүрийг мэдрүүлэх биз ээ
Э.Үржинханд
"Хайр цацруулж..." яруу найргийн түүврээс
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-09-17 14:27:20 )
|
||