BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Мэлхий хаданд
Оруулсан Bataka Огноо: 2012-09-18 12:01:56 (7112 уншсан)

Мөнгөн шүүдэр  тэнгэр тэврэн ургахуй

Мөрөөдөл хүслийн гэрэлт эхлэл нээгдэнэ

Мянган наст өвгөн Мэлхийн бодрол

Мандах нарнаа ширтээд үлгэр хүүрнэж налайна

Монгол нутгийн минь үзэсгэлэнт өглөө

Зүрх сэтгэлийг сэргээн баясгах

Мартаж боломгүй төрөлх орондоо

Зуун бээрийн алсаас ч тэмүүлэн тэмүүлнэ ээ 



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-09-18 12:01:56 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх