Шүлэг: Э.Үржинханд : Бурхан өршөө Оруулсан Bataka Огноо: 2012-09-18 12:03:49 (7303 уншсан)
Буйд цэнхэр талын минь хэвлий дээгүүр хучсан
Буурал шороог үнэрлээд харийн хүмүүс найтаачихлаа
"Бурхан өршөө" гэж аман дотроо хэлэхдээ
Булиглах зүрхэндээ эх орноо харамлалаа
Даахин сэвлэгтэй үрийн зулай үнэрлэх бүсгүйн
Дэндүү анхилуунд автаад харийн хүмүүн мансуурчихлаа
"Дарь эх өршөө" гэж аман дотроо шивнэхдээ
Даанч хайран эх орноо шимшрэн шимшрэн нандигналаа
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-09-18 12:03:49 )
|
||