BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нандин шивнээ
Оруулсан Bataka Огноо: 2012-09-18 12:06:54 (7315 уншсан)

Сувдан цагаан бодлууд нүдэн нууранд минь бүжихэд

Сарны чимээтэй хүүрнэлдэж  амтат гунигаа хуваалцдаг

Дуусашгүй хайранд  итгэх гэсэндээ өртөө андууран хэсүүчилж

Дурлалд мансуурсан зүрхээ өөртөө ойлгуулах гэж зөрчилддөг

Чамд дурласан сэтгэлээ тэнгэр газраас нуухын эрхэнд

Цагаан гивлүүртэй гүнжийн үлгэрийг ахин дахин уншдаг

Чамтай үнсэлцэж байна гэж мөрөөддөгөө, нүгэлд тооцохдоо

Цахилах гөрөөс шиг одмоор санагдахад газар багадсаар байдаг

Цоргитол ширтэх харцандаа намайг хайсаар ирэхэд чинь

Цоожтой зүрхний минь хаалга  догдлолын тогшилтыг сонсдог

Зөв буруу, үнэн худлыг сэхээрэхийн дэнсэнд дэнжигнэхдээ

Зүйрлэшгүй хайр байгаасай гэж моддын навчист шивнэдэг ээ

                                              Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-09-18 12:06:54 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх