BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Тунгалаг өглөө
Оруулсан Bataka Огноо: 2012-09-19 18:13:27 (7091 уншсан)

Сэтгэл сэргээх намрын тунгалаг өглөө

Сэрүү татуулсан хүслийн цэнгэг агаар

Хэзээ ч үл ханах байгалийн ийм сайхныг

Хэдэн насандаа магтан дуулавч барамгүй

Ятгын аялгуунд бүжих шиг шувуудын жиргээ

Ямар гайхалтай амьд ертөнцийн өнгөт гэгээ

Яавч үл уйдах өдөр бүрийн тэргүүн хуудаснаа

Яруу найраг, урам зоригийг хөгжөөн бичиглэнэ

Мянган одод гэрэлтлээ ч олж эс чадах

Сэтгэлийн их хүчийг шинэ эхлэлээс хүртэнэ

Магнай тэнийж, зүрх догдлом баяр баяслыг

Сэрж ухаарах агуу их амьдралаас мэдрэнэ

Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-09-19 18:13:27 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх