Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Амьдралын гараа
Оруулсан admin on 2012-09-25 16:08:20 (4934 уншсан)

1-р хэсэг

                     Энэ зэвхийсэн тэнгэрийн байж байгаагээ гээд Жаргал нэг их томоор шүүрс алдсанаа өнгө өнгийн цэцгийн зурагтай гоёмсог аяганд кофе найруулаад зөөлхөн буйдан дээрээ намсхийн суулаа. Тансаг байшингийнхаа цонхоор алтан торонд хоригдсон бялзуухай шиг гомдолтой харцаар гадаах ертөнцийг ширтэн зогсоно. Хоёрхон хүнд бол хэтэрхий томдсон гэмээр, хамгийн сүүлийн үеийн тансаг тавилгаар тохижуулсан энэ байр харахад хичнээн үнэтэй эд хогшил, байж болох өнгөтэй өөдтэй байдлаар тохижуулсан атал цаанаа л нэг ганцаардмал, хүйтэн хөндий  санагдана. Өдийд гэртээ байсан бол юу хийж байхсан билээ. Зуны ид налгар цаг юмсан. Ээж аав хоёр маань амины жижиг хашаандаа ойр зуурын хүнсний ногоо, чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг жимсний мод, бас болоогүй гоёлын цэцэгнүүд тарьчихаад л түүнийгээ өглөө орой бүр өхөөрдөн харж, баярлан байгаа даа. Жагаа, миний охин босоорой, энэ сайхан өглөөний тунгалаг нарыг хараач. Аав бид хоёрын чинь ургуулсан цэцэг хичнээн олон болсон гэж санана. Миний охин гарч ирээд хар л даа гээд л хайр дүүрэн энхрий дуугаар аргадан дуудахад нь шал нойрмог би гэж хүн өдөн дэрнээсээ өндийж ядан суниаж, өрөөсөн нүдээрээ харсан болоод – За за, одоохон. Намайг босоход наад цэцгүүд чинь байж л байх байлгүй дээ гэж хэлэх аядаад ярагласаар буруу хараад унтчихдагсан. Унтаж унтаж үд дундын хэрд босоход ээж аав хоёр хэдийнээ талбай дээрээ зэрлэгээ зулгааж, ногоогоо услаад ид ажил өрнүүлж суудаг. Яаж тэр хоёр тийм их аз жаргалтай аж төрж чаддагийг ердөө ч ойлгодоггүй байж дээ. Хүний газар гэдэг цаанаа л ондоо юм, хөвөн зөөлөн ээжийн минь гар илбэн илбээд сэрээж чаддаггүй нойрыг хэн ч дуудаагүй байхад, юунд ч яараагүй байхад энэ хөшүүн том байшин, саарал тэнгэр хоёр яагаад ч юм хулжааж орхино. Сургууль руугаа явъя гэхээр сурах хүсэл үл төрнө. Юун төлөө, яах ч гэж сурч байгаа билээ, тэгээд ч тэнд очиж олны шившиг, түмний нүдний үзүүр, амны зугаа болох хүсэл алга. Тэр олон оюутнуудын дунд ямар нийлээд байх ганц найз ч байх биш дээ. /Chung Hee/       Чунхи л байхад бүх зүйл болох юм шиг санагддаг байсан ч одоо бол ёстой ганцаардахын гасланд автаж, далайн ёроолд аврал үгүй живсэн лонх шиг гол гонсойтол хоосон санагдана. Би гэдэг хүн шинэ газар, энэ сургуульд анх ирэхдээ үеийн олон залуусын дунд үнэхээр анхаарал татам гялалзсан нэгэн байлаа.

-       Тийм ээ, юугаар ч үл дутаж амьдрана гэдэг миний ертөнцийг үзэх үзлийн гол тулгуур багана. Аав ээжийнхээ, ах дүүсийнхээ арав тавхан төгрөгөөр арай ядан болгож, амь зуудаг байдлыг харахаар дотор эвгүйрхдэг байсныг нуух юун. Нэг л арчаагүй, цаанаа л унхиагүй дорой санагддаг тул тэдэнтэй ярих ч хүсэл үл төрж зөвхөн тэр тамаас хэрхэн гарах тухай бодсоор нэг л өдөр мэргэжлээ сонгох амьдралын том сонголт өмнө минь ирсэн билээ. Хүсэл мөрөөдөл, амьдралын гараа, ийм боломжийг Жаргал би яаж алдах вэ. Дуун дээр нь гадаад хэл л бол аль ч яахав гэж зүтгэсээр байгаад орсон нь солонгос хэлний анги байв. Оюутан солилцоогоор тухайн улс руу нь явуулдаг гэсэн сургаар хичнээн баярласан гэх вэ. Гэхдээ тийм ч амаргүй байлаа. Хамгийн гол нь би сайн сурах ёстой байтал энэ хар толгойнд юу ч тогтохгүй шүү. Арван жилийн сурагч байхдаа л хичээлдээ гойд сайн сурагч байгаагүйдээ төдийлэн харамсдаггүй. Онц дүнтэй төгссөн л бол сайн хүүхэд гэх ойлголт миний хувьд арай өөр байсан юм. Дунд авчихалгүй хэрэгтэй хичээлээ сайн сурчихвал болно гэж боддог надад  дүн бол огт чухал биш байлаа. За энэ ч яахав, оюутан болсон анхны жил. Бүгд л хичээл ном, бие даалт, за цаашлаад урлагийн үзлэг энэ тэр гээд л би ч тэдний эгнээн дунд манаргаж явсан ч дотроо тэс ондоо бодол тээнэ. Сайн сурах, тэргүүний оюутан болох, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох энэ тэр бол үнэндээ цагийн гарз санагддаг байлаа. Харин яаж гадагшаа явах вэ, хэрхэн баян одууд шиг хүссэнээрээ амьдрах вэ гэсэн ганц бодол л эргэлдэж байв. Тэгтэл орчлонгийн аз дагуулсан тэр нэгэн өдөр Дэлгэрмаатай танилцаж билээ.  Шув шулуун урт хар үсээ намируулан ангид орж ирэхэд нь гэрэл цацраад явчих шиг санагдсан юм. Харин ангийнхан маань түүнийг өлмийнөөс нь эхлээд өөд уруугүй сонжиж, яагаад ч юм анхнаасаа тийм таатай хандаагүйн учрыг ч би сонирхсонгүй. Хөвгүүд Дэлгэрмаа руу хөл алдан гүйж, охид таагүй ханддагийн учрыг мэдэж цөхөх юмгүй. Тэр хэнийг ч үл тоох бөгөөд хичээлд барагтай л бол суухгүй, гэвч шалгалт шүүлгээс огт айхгүй.  Өмссөн зүүсэн үнэтэй гоёл чимэглэл, биеэ авч яваа байдал нь дэндүү ч гэмээр хээнцэр, гоё дэгжин гэдэг хэлэхийн аргагүй. Үнэхээр түүнээс сурах зүйл их бий гэдгийг хөдөлгөөн бүрээрээ сануулах шиг болдог байв.  Өөр сургуулиас шилжиж ирсэн энэ оюутан яалт ч үгүй миний найз болох хүн шиг санагдаж билээ.   Ингээд Монголд суралцсан хоёр жил минь Дэлгэрмаатай хамт сонин содон, адал явдлаар дүүрэн өнгөрөв.  Сар гаруй хугацаанд найзалсаны эцэст Дэлгэрмаа нэгэн амьд хөгжмийн тоглолттой цэнгээний газар оройн цагаар зөөгч хийдэгээ хэлж, үүнийгээ бүхнээс нууцлахыг надад үүрэг болголоо. Харин тэр нууцдаа гагцхүү намайг л нэвтрүүлсэн юм. Чингээд нэгэн амралтын өдрийн орой хотын төвд байрлах өндөр зэрэглэлийн зоогийн газарт буюу ажил дээрээ хээнцэр дэгжин хувцаслаад яг 22 цагт хүрч ирэхийг урьлаа.                                                                                       (Үргэлжлэл бий)

                                       Э.Үржинханд

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 168 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-028.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3530

Должин : Зам зуур
zam-053.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3348

зотон тос 80х100 см
Нүүдэл
Хэмжээс: 600x471 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4313


Агуулга
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn