BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Миний балчир нас
Оруулсан admin Огноо: 2012-10-10 14:28:52 (9295 уншсан)

Миний балчир нас ухаан орохын л Цаг уурын байрны гурван эгнээ хашаануудын дунд сайран гартай, эвэршиж хатуурсан хөлийн тавхайтай минь хамт үлдэждээ.

Одоо бодоход хүүхэд насаа дэндүү жаргалтай сайхан өнрүүлсэн юм шиг

Дулааны улиралд бол гутал гэж бараг өмсөхгүй хөл нүцгэн л явж байдаг сан аав, ээждээ загнаж зандчуулж байж өмссөн гутлаа хэзээний л тайлаад аль нэг хашааны буланд орхичихдог ингэсээр байгаад хөлийн ул хатуурч эвэршчихсэн зэл зангуу хатгах, чулуу нухах зэргийг барагтайд тоохоо байсан, өвөл бол даарахыг үл ажиран малгай, ороолт, бээлийг бол барагтайд  өмсдөггүй мөртлөө ханиад битгий хэл хамрын шуухниа ч бараг хүрдэггүй байж билээ.

Байрны ах нар үеийн бид нарыг онгироож хурдан морь болгон байр тойруулан уралдуулж хэрэндээ бид нараар хөөрхөн зугууцдаг байсан нь саяхан мэт нүдэнд харагдана.

            За тэгээд дэнжийн байрныхантай чулуугаар байлдаж зарим нэг нь толгойгоо хаглуулчихаад аав, ээжээс ихэд нуудаг байсан /аргагүй л дээ мэдэгдвэл банга хүртнэ, одооных шиг тэгж миний хүүхдийн толгой хэн хаглав гэж явахгүй харин яах гэж зодоон цохион хийсэн юм гээд л авч өгнө шүү дээ/

            Ээдээ багад минь сагсны бөмбөг гэдэг нүдний гэм байсандаа хуучин хагарсан бөмбөгийг ах нар маань нөхөж оён арай гэж хийлэн тоглоход нь тоглохын хүслэн болсон хэдэн жаалууд шийдний дэргэд ах нарын тогло гэж хэлэхийг хүлээн горьдлогын нүдээр харж зогсох тэр мөч жил сараас ч урт юм шиг сандагддагсан, байрны хэдэн жаал бүгд нийлж нэг баг болж ах нартай тоглох агаад бид нарыг шоргоолж баг гэж нэрийдэн даапаалж тоглонгоо заримдаа хожигдож өгөх нь тухай үед бид нартаа бол NBA-түрүүлсэн мэт хөөрцөглөн хэдэн өдөр хоорондоо ярих юмтай болдогсон.

            Байрны том ах нар зарим үед хоорондоо муудан овооны урд энгэрт гарч зодолдохыг нь харах бид хэдэд бол ёстой нөгөө видео кино үзэх мэт таатай шүү дээ дараа нь ямар ч гомдох юм байхгүй гар барьж сайндаад салцгаах эр хүний жудагтай тэр хэдэн ах нар минь одоо бол том компанийн захирал, зарим нэг нь төрийн байгууллагад албан хаагч болсон бол ганц хоёр нь ажилгүй зуун грамм татчихсан алхаж яваа харгддагдаа хөөрхийс.

            Намар болж хичээл ортол зарим хөдөө явсан нэгийгээ санана гэж жигтэйхэн, ялангуяа би Мөнхөөгөө найзыгаа их санадаг байж билээ заримдаа бүр зүүдэлдэгсэн аргагүйлдээ багаасаа хамт байчихаад нэг ангид хамт сурдаг байсан болохоор тэр биз, ес дүгээр сар дөхөөд ирэхээр өглөө босонгуут л Мөнхөөгөө хөдөөнөөс ирсэн болуу хэмээн гэрлүү нь хар хурдаараа гүйчихдэгсэн ирээгүй гэсэн мэдээтэй буцахдаа ёстой л баян ходоодын даага бариар уу дөхөж байгаа мэт хөлөө зөөж ядан явах агаад найз минь ирсэн байвал тэр өдөнржингөө л хоёулаа шовойгоо ханатал тоглох зуураа найзынхаа амралтын бэлэг болгож авчирсан дугуй цагаан идэхэд сайхан амттай байдагсан тэр л балчир нас минь хөгжилтэй бөгөөд өхөөрдөм юмдаа.

            Хичээлээ давтана гэж нэгнийдээ дэвтэр эргүүлэн хуулан бичлэг хийх, тоо бодох зэргээр өдрийг заримдаа өнгөрүүлэхэд аль алины минь аав ээж ихэд ойшоон магтах нь сайхан, нэгэн удаа хамт хичээл тасдаад гэртээ ирэхдээ ихэд ядарсан хүн орж иртэл аав минь хичээл хэр байв гэхэд нь би хичээлдээ суусан хүний дүр гарган өө хэцүү шинэ сэдэв үзлээ гэтэл худлаа ярих муухай л байдаг юм хэмээгээд ширэн бүсээр ороолгуулан аавын гарын амт гэдэг тэр сайхан зүйлийг анх удаа хүртчихээд маргааш нь Мөнхөөтэй уулзалдахад мөн адилхан жавьтий хүртсэн байсансан.

            Байрны балчир жуулаад оройд бүгд цуглахадаа эхэлж гарч ирсэн нь гараа амандаа хийж байгаад шүгэлдэж дохио өгнө /байр болгон тусдаа шүглэн дохиотой байсан санагддаг юм/ зарим нэг нь гар чийдэнтэй ирнэ чийдэнгүй нэг нь молаконы лааз цоолон бариул гаргаж дотор нь лаа асааж хэрэндээ тохирсон гар чийдэн хийж барьчихаад айлын яндан хөөлнө гээд  явдагсан.

            Өвлийн шөнө гэрийн галласан пийшингийн янданг  чавхаар хэдэн зэрэг харваж ононгуут хөө нь оч болон хөөрөх тэр үзэгдэл ёстой баярын солиот буудах мэт таатай байдаг байж билээ харин хурдхан зугтаахгүй бол баригдвал балрах нь тэр шүү дээ. Тэрхүү шөнийн цуглаандаа ирээгүй нэгнийхээ гэрийн янданг хөөлж шийтгэдэг байсан нь одоо бодоход эр хүний хатуу тоглоомын нэг хэсэг гэлтэй.

            Ус авах, түлээ хагалах, хоолоо хийх, гэр цэвэрлэх, хичээл давтах гэх мэт энэ бүх ажиллуудыг яаж амжуулж өөртөө зав гарган сахилгүйтэж байснаа одоо болтол гайхаад олдоггүй юмдаа

            Ээдээ миний балчир нас завгүй юм шиг мөртлөө завтай өнгөрчдээ 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:38:54 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-11-20 цаг уурын байрны ахдаа сайн сайхныг хүсье. танай байраар хэсэх шиг л боллоо.
2012-10-23 kkkk uneheer ih bayr hurgey mur buhen ug buhen ni neg tm bayr baydgalan turuulj huuhed nasnii guniggui jargaltai ueiig mine sanuulj bna shuu
and mine
2012-10-18 goy ogvvlleg bna
2012-10-13 Бага насны дурсамж үргэлж сайхан байх юмаа. Хүн муу юмаа амархан мартаад
сайн сайхнаа санаж үлддэг юм байх даа
2012-10-11 hehe. yasan ih sahilgagaui bsiin be.