Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болормаа 	Б	 Дурсамж: Б.Болормаа : Сайхан ах минь бурханы оронд төрөөрэй...
Оруулсан admin on 2012-10-15 10:30:53 (6932 уншсан)


Миний гарын алганаас ч том навчис хацар алгадан яг л бороо шиг шаагин унасаар. Урьд нь би навч ийм ширүүн унадгийг мэдээгүй байсан уу, эсвэл өнөөдөр өглөөний жиндүүхэн салхинд тэр навчис бээрсэндээ бөөн бөөнөөрөө унасан уу.
Унаж байгаа навчисын дор уйлаад л, нулимсаа арчаад л алхаад байлаа.
Үнэндээ дан савхин хүрэмтэйдээ салхинд жиндэж даарсангүй. Өглөө босоод зүрх шимшрүүлж, сэтгэл хоосруулсан тэр гунигт зурвасыг хүлээн авсандаа хамгийн их даарч явлаа.
2009 онд би гуравдугаар курсын оюутан байхдаа "Цог" сэтгүүл дээр дадлага хийлээ. Үнэндээ бол улиралд нэг гардаг сэтгүүлийн дадлага гэж юу байхав, юм шивнэ, эсвэл зума тоглонгоо ах эгч нарын ам чагнана, үе үе архи кофе хоёрт гүйсээр тэндхийн дэлгүүрийн худалдагч бүүр таньдаг болчихсон ямар сайндаа "Хүүхээд чи их уух юм аа тээ"гэж байхав дээ. Цэнд-Аюуш гэж нэг том амьтан адилхан нэг ангийнх байж бас энийг ингэ, тэрийг тэг гэж "даргална". Цэнд-Аюуш, Л.Хасар ах, Л.Ганзул ах гурав тэр үед "Цог" сэтгүүлд ажилладаг байсан юм.

Нэг өдөр гаднаас үстэй дээлтэй, нэг ташаандаа дурангаа, нөгөө ташаандаа ширэн цүнх үүрсэн хурган малгайтай хүн орж ирлээ. Ах нь Дундговиос ирсэн хөдөөний хүн, мөд буцна гээд цэцэн цэлмэг тод хурц яриагаарай ам ангайтал "булж" байгаад "хүүе тэр ноднингийн "Болор цом"-д шүлэг уншдаг Бандийн Болормаа чинь Увсыынх бил үү, "...Намайг явсны маргааш, намар болчихож гэнэлээ, би зун байж" гээд гүй мөн айхтар мэдрэмжтэй хэлсэн шүү" гэж байна. Би ч яасан тэвчээргүй, тогтворгүй байсан юм.
Тээр тэнд байгаа компьюторынхоо цаанаас өндийж "биш, Баян-Өлгийнх" гэдэг байгаа.
Хасар ах , Зул ах хоёр инээдээ барьж ядан тонгойгоод хөхрөлдөж байна. Ингэж би Осоржин гэдэг тэр эгэл хэрнээ эгэл биш хүнтэй танилцсан юм. Тэгэхэд ах минь "энэ жил хөдөөнөөс Уранцэцэг, Саранчимэг гээд хоёр охин ирнэ, ай даа бас л мэдрэмжтэй шүү, тэр хоёрыг би чамд танилцуулж өгнө, чи л цаад хоёртоо ойрхон байгаарай" гэж захиж билээ.
Урнаа, Сараа хоёр ч оюутан болоод ирсэн, яруу найргийн наадамд шүлэг уншиж байхад нь очиж сонсон наадмын дараа танилцаж билээ.
Үе үе л Урнаагаар миний анхны номыг нэхүүлнэ.
Би гэдэг залхуу завгүй хоёрын дундах амьтан Зохиолчдын хороон дээрээс ганц номоо аваад явуулчихаж чадахгүй байсаар "би өөрөө олоод авчихсан, их үнэтэй хүн шүү та" гэсээр нэг өдөр уулзалдлаа. Урьд өдөр нь Аюуш надад "за чи Осоржин ахад алуулсаан, чамайг ална гэж байналээ, хулхи охиныг олохдоо л олж номыг нь авна гээд сураглаад явж байналээ, гоё хүн шүү тээ" гэж хэсэг "сүрдүүлээд" явсан.
Наашаа явахын өмнө гадаад явах гэж байгаагаа хэлтэл ах минь хүүгээ бас, Уранцэцгийгээ дагуулчихсан нэг буйдхан кафед ирж билээ. "Ах нь залуу байхдаа Германд сурахаар очиж байсан,, Хэй Гитлер гэж л мэндэлнэ шүү" гээд л ярина. Маш хурц гялалзсан нүдтэй хүн сэн.
Тэгээд аян замыг минь ерөөж билэгтэй сайхан үг бичин Гочоогийн Бадам гэдэг яруу найрагчын шижигнэсэн шүлэгтэй хоёр сайхан ном бэлэглэсэн юм.
Тэр хоёр ном л надад эх орон, элгэн нутгаа санахад харийн газар хань болсоор. ..Сайхан хүний өгсөн, сайн ном хүнд ямар их хань болдог юм бэ.
Нэг л өдөр бурхан ингээд, ингээд л буцаагаад авчих байсан юм бол яагаад "ах нь чамайг ирэхэд хэдэн шүлгээ хавтаслаад хүлээж байна" гэж итгэл дүүрэн хэлүүлдэг юм бэ.
Нээрээ л шүлгийн номоо гаргаад хүлээж байх юм шиг би утсаар ярихгүй хичнээн удсан юм бэ. Би өчигдөр яах гэж "зураг болно үлдэнэ би, зураг болно үлдэнэ бид..." гэж ёрын шүлэг бичсэн юм бол.

Үг хоолой дээр тээглээд үзэг сөхрөн уналаа.
Сайхан ах минь бурханы оронд төрөх болтугай. Ум ма ни бад ми хум
2012-10-12

Бандийн Болормаа



( Сэтгэгдэл бичих? | Дурсамж | Оноо: 0/0 | Болормаа Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor051.jpg
Хэмжээс: 600x732 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5661

До. Болд 1952	120х170, зотон тос
Өглөөний морьд
Хэмжээс: 600x418 150k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5717


B3-013.JPG
Хэмжээс: 446x600 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6736


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn