Будраад л
Манараад л...
Шувууд эргэлдэн хөх униараар амьсгалах толгодод
Шунал үхэл хоёул салхи хайчлан зэвүүцэм хяхтнана
Нар ширхэгт нь унан тусан бүдчих сормуусан хөшиж
Навчисаа зунаараа гүвсэн голт борын гол шиг сэрийнэ
Хорсол хайраар хээлэн мэлтрэх цэв цэнхэр нүд
Хорвоог сүүлчийн бичлэгээр зураглан тунарна
Айдаст хэрчигдсэн агаар нэлмийн сормуус дээр унаад
Аяз татах салхитай ороолдон үсэнд нь бүжинэ
Уул талаар зөөлөн эгшиг нулимс унагалан ханарна
Уудам Оросын дээгүүр гашуудлын цуваанд шувууд нэгдэнэ
Уулзан учрахын түмэн туйл ярагдан тэнийж,сүнс эргэхэд
Унтаа толгод чив чимээгүй мэгшиж улаан хар гивлүүр нөмөрнө
Уйлж буй гуа бүсгүйн мөр шиг хонхон цэцэгс чичрээд
Улаарч хүрэнтсэн шороон дунд гэмтэн адил бөхийнэ
Салхи тоосоор манарах орчлонгийн дайдад төлжих эзгүй толгод
Сайхан цэнхэр нүдний гүнд хорвоогийн түмэн аясыг шаглана
Эх нутгийнх нь эс нэг нэгээр түрхрэн цуурай татуулж
Ижийнх нь уураг сүүгээр зангиран эмгэнэл ширнэ
Мяралзах зэрэглээ ороогитоход толгод нулимсанд цайлалзаад
Мянган бээрийн тэртээ рүү "Манжуурын толгод" эмзэглэн эгшиглэсээр
Эгшиглэн
Эгшиглэсээр...
М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Төв зам Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5134
Даян дээрх Хэмжээс: 470x600 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4929
mongolia2007year-052.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4069
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: