Моддын дор голын хөвөөнд бодолд уяатай хонохуй
Молцгон шүүдэр дээлийн товчинд бурзайн чийг татуулна
Монгол нутгийн зуны шөнө булгийн усанд унаад
Морьдын үүрсээ харанхуйг зүсэн орчлонг цалгиан туулайчилна
Сэмжин цагаан үүлс мөнгөн хаялбар татлаад
Сэрвэн хаддын оройд гэрэл хальтчуулан цайвалзана
Сэтгэлийн эмзэглэл нэгнээ хөглөгдөн нууцын симфони тоглохуйяа
Сүүн гэгээт дорнын шөнө бүүвэйн дуу аялмаар
Амьсгал тэгшрэн бараа бүүдийх хорвоогийн амсхийлтнээр
Аясхан салхи зөөлөн зөөлөн үлээж илбэдэнэ
Адайр заяаны өмнө бүс нөмгөлөн чичирэхэд
Аюулхайд бяцхан эмзэглэж цагаан шөнө мэгшинэ
М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-002.JPG Хэмжээс: 600x450 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4318
khongor005.jpg Хэмжээс: 600x538 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5550
Хэрмэл Хэмжээс: 476x600 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5328
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: