Шаргалхан сэвлэгээ дохилзон бүжих урангоо цэцэгсийн чуулган уянгын дуутай
Шаргалхан шилбээ гялалзуулан давхилдах зээрийн сүрэг давхил дундаа салхин дуутай
Шаргалхан туяа долгиондоо сүлжих уулын боргиот горхин эрх хэлгий дуутай
Шаргалхан гэгээтэй үүрийн тэнгэр дорно хээлэндээ түмэн дуутай
Мөнгөнхөн саран хөнгөнхөн сэвхээ нуумархан уу зөөлөн уянгатай
Мөнгөнхөн долгиот нуурын мандал амар жимэрхэн үү зөөлөн уянгатай
Мөнгөнхөн оройт уулсын зулай дотно сэтгэлд танимгайхан уу зөөлөн уянгатай
Мөнгөнхөн хөнгөнхөн цагаан-уул цэцгийн тэргүүн энэхэрхэн үү зөөлөн уянгатай
Цаганхан цасан сормууснаа будархул амьсгал хүргэм хиртэмсээд жигтэйеэ энхэр
Цагаанхан хэлтэст багваахай цэцгийн тэргүүн зөөлөн амьтайсаад жигтэйеэ энхэр
Цагаанхан хурган үүлсийн торгон сиймхийгээр цэнхэр тэнгэр мэлтэсхийгээд нүдэнд жигтэйеэ энхэр
Цагаанхан гэгээ цэцгийн дэлбээн дэх бумбагар шүүдэрт уусахуй шөнө гэрэлтэсхийгээд сэтгэлд ойрсуу жигтэй энхэр
Гэгээ будамшаад үүрийн тал нам гүмхэн зөөлөн уянгасаад дэндүү найрсуу тайван
Гэгээ олойртоод шөнийн тэнгэртээ шар замын одод садансан ирмэлцээд дэндүү аниргүй тайван
Гэгээ оройлоод уулсын чанадаас саран шагаймагтаад үзэсгэлэн еэ чимээгүй тайван
Гэгээ цацлах цагаан цасан бүрий шингээн наадангуй яа санаа тайван
Зөөлөнхөн хөнгөнхөн хонгорзул цэцгийн тэргүүн агийн үнэртэй салхиар нааданхан мишэлзэнхэн хайрламаар аяа
Зөөлөнхөн янаг уруулаас үгийн бал нисэн эргэхүй дотор сэтгэл нялхраад хайрламаар аяа
Зөөлөнхөн ялдамхан хар нүдэнд гэнэнхэн харцаар талимаарах нь хайрламаар аяа
Зөөлөнхөн хонгорхон дуугаар жаргалан,зовлонгоо солонгоруулан дуулалдах нь хайрламаар аа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-013.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4033
mongolia2007year-137.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4529
zam-098.JPG Хэмжээс: 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4141
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: