Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Баллуур
Оруулсан admin on 2012-10-25 16:25:50 (6699 уншсан)

Амьдрал дундаа алдаж онож яваа олон аавын хүү, ээжийн охид уншаасай гэсэндээ мөхөс би энэхүү захидал хэлбэртэй өгүүллэгийг бичлээ.

Чи минь уг нь харандаа. Харин би харандаа биш ч өнөөдөр хань чамдаа анх удаагаа захидал бичлээ.

Чиний бичсэн бүхнийг шимтэн уншдаг номын чинь анхны уншигч, чамд л зориулж банштай цай чаначихаад дахин дахин буцалгасаар банш нь цайгаа уучихлаа гээд уймарч суугаа намхан бор бүсгүйг санаж байна уу.

Одоо 02 цаг. Чи минь бас л ирээгүй байгааг бодоход намхан тэр бүсгүй мартагдсан  ч байж болох юм.

Анх удаа чамайг согтуу ирэхэд би урьд нь хэзээ ч чи тийм байхыг хараагүй болохоор унаж тустлаа инээсэн. Хөл дээрээ арайхийн тогтож ядан байгаа нь хөлд орж байгаа хүүхэд шиг, эсвэл тэнцэж байгаа унага шиг хөөрхөн харагдсан. Үг хэлж байгаа нь хүртэл манай цонхон доор өвөлждөг байсан нэг хөөрхөн бор шувуу шиг шулганаад л...

"Миний хайр, нар сар минь, намрын болсон жимс, хаврын энхрий цэцэг минь" гээд л...

Харин дараа нь чамайг согтуухан ирэхэд би баярлаагүй, баярлаагүй болохоор инээгээгүй.

Зүгээр л дуугүйхэн орондоо орж архины эхүүн үнэр ханхийтэл үнэртэх чиний тэвэрт хярсан бүжин шиг хэвтээд үүр цайлгасан.

Гуравдахиа согтуу ирэхэд чинь би уйлсан, чи санаж байгаа байх.  Чамаас зөвхөн архины биш эмэгтэй хүний хямдхан нялуун сүрчиг үнэртэж байсан.

Цаашлаад дөрөвдэх тавдах тэгээд л тоогоо алдсан. Уйлж, гуйж, хашгичиж, хөөж, бас гэрээсээ явж хүртэл үзсэн. Гэхдээ л эмэгтэй хүний сэтгэл юутай зөөлөн.

Нэг их борооны дараа сайхан нар гардаг шиг уужимхан амьсгаа авч санаа алдаад л уучилчихна.

Гэвч чи шөнө дундын нам гүмийг эвдэж хамт босгосон амьдарлынхаа цагаахан хуудсанууд дээр гуйвж дайвсан мөрөөрөө муруй сарийхан зураг зурж, угтах маргаашын шинэ талбар бүхэн дээр бэх асгасан юм шиг тод толбо үлдээсэн. Чиний алдаа бүхнийг уучилсаар, "Дахиж уухгүй ээ, чамдаа амлая" гэх тоолонд чинь итгэсээр одоо миний бие дийлэхгүй нь.

Учир нь би бас миний итгэл баллуур аж.

Муруй сарий, буруу зөрүү бүхнийг чинь уучилан уучилсаар итгэл гэдэг баллуур цэцгийн ганц үр шиг өчүүхэн болжээ.

Хамаг орчлонгийн сайн мууг зурсаар харандаа ч элэгддэг, алдааг арилгаж алхааг нь зассаар  баллуур ч элэгддэг ийм богинохон амьдрал дунд хань минь чамдаа ганцхан үг хэлье.

Ирээдүй гэж хэрвээ байгаа бол "И" үсгийг нь зээлдэж, "Тэнэг" гэж согтуудаа хэлсэн үгний чинь "Т" үсгийг үлдээж, "Ганцхан удаа" гэсэн гуйлтын чинь "Г" үсгийг зөвшөөрч, "Энхрий минь" гэж эрхлүүлж дууддаг "Э" үсгийг хайрлаж, лааны гэрэлд олон шөнө уйлуулсаныг чинь сүүлчийн удаа сануулан "Л" үсгийг эс арилгаад ИТГЭЛ гэдэг нандин ганц үгээр энэ захидлаа дуусгая.

Ахиад согтуу алхсан мөрийг чинь, арилгах бие надад үлдсэнгүй.

Сэтгэл байвал ганц ширхэг үрнээс ч цэцэг ургадаг юм хань минь.

Хүндэтгэсэн бас хүлээсэн: бяцхан нэгэн баллуур.

2012-10-24

Стокгольм хот

http://enigma.blog.banjig.net/post.php?post_id=118236

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 79 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-020.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4071

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-147.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4020


Ногоо хураах ч гоё юмаа
Хэмжээс: 600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5703


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn