Хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлэг 2010 онд байгуулагдсан. А. Содхүү, Б. Бүрэнбилэг, П. Надалсүрэн, Г. Дарьням, Н. Идо, Г. Баярцэцэг, Л. Таванбаяр, М. Даваасүрэн Н. Төвшинзаяа нарын 9 гишүүнтэй. 2011 онд "Цагаахан нам гүм" анхны хайкун түүврээ хэвлүүлсэн. Одоо хоёр дах түүврээ монгол англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байна. Манай бүлгийн зөвлөхөөр Япон улсын Дарума музейн ажилтан, доктор Габи Грийв ажилладаг. Тэрээр дэлхийн киго /байгаль улирлыг илэрхийлэх үг/, түлхүүр үгийн сан – дата баазыг (kigopedia) үүсгэн, хөтлөдөг бөгөөд манай бүлгийн гишүүдийн нэлээн хэдэн хайку тус санд бүртгэгдсэн. http://databaseworldkigo.blogspot.jp/2012/07/mongolia-saijiki.html "Хязгаараас цааш" бүлгийн блог англи монгол хэл дээр хөтлөгддөг ба залуу үеэ дэмжих, монголын хайку, хайц шүлгийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор улирал тутмын "Хязгаараас цааш" цахим сэтгүүлийг англи монгол хэлээр эрхлэн гаргах болсон. http://shortformpoetryofmongolia.blogspot.com/ Манай бүлэг дэлхийн хайкучид, хайку судлаач нартай холбоо тогтоон байнгын харилцаатай байдаг агаад бидний хайку, хайц шүлгийн англи хувилбар дээр АНУ-ын хайкуч, хайга зураач Эд Бремсон, simplyhaiku.com сайтыг үндэглэгч , хамтран эзэмшигч Роберт Д. Уйлсон, хайкуч, хайку судлаач Дон Байрд нар идэвхтэйгээр хамтран ажиллаж байна. Алдарт хайкуч Светлана Марисовагийн гэгээн дурсгалд зориулсан кукай буюу олон улсын хайкун наадамд манай бүлгийн 5 хайкуч Монгол улсаа төлөөлөн оролцож 20 гаруй орны 67 хайкучаас 8-14-р байруудыг эзэлсэн ба одоо Олон улсын 7-р кукайд 7 хайкуч амжилттай оролцсон, дүн нь хараахан гараагүй байна. Бид дэлхийн хайкун чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, богино хэлбэрийн шүлгийг судлаж, монгол хайку, хайц шүлгийг Монголдоо төдийгүй дэлхий нийтэд сурталчлах зорилготой билээ.
"Хязгаараас цааш" бүлгийн гишүүн Н. Төвшинзаяа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-018.JPG Хэмжээс: 600x217 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4559
uvl-042.JPG Хэмжээс: 600x800 229k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4209
mongolia2007year-152.JPG Хэмжээс: 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4754
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: