Шүлэг: Э.Үржинханд : Өнөөдрийн төлөө Оруулсан Bataka Огноо: 2012-10-29 18:45:43 (7237 уншсан)
Зурган доторхи цэцэг хүртэл гандам
Ийм хуурайгаар битгий үлээгээч, салхи минь
Зүрхэн дундах галын дөл ганхам
Ийм хүйтнээр битгий хайраач, намар минь
Зуун жилийн өмнө хэн энд тухлан суусныг
Зуун жилийн хойно хэн энд дагжин чичирснийг
Хэнд ч хэлэлгүй хийсгэж л орхихоос хойш
Хэлээд ч нэмэргүй мартаад л одохоос цааш
Хүрэх эсэхээ мэдэхгүй маргаашийн төлөө биш
Хүсээд ч эргэж очихгүй өчигдрийн тулд ч биш
Харагдаж байгаа шигээ бодь үнэнээр орших
Хүндэт "Өнөөдрийн төлөө" яг одоо
Зурган доторхи ургамлыг соёолж буйгаар зурах
Тийм гэгээн сэтгэлийг салхи чам руу илгээе
Зүрхний гүн дэхь галыг бадраах илчтэй
Тийм ариун итгэлийг намар чамдаа бэлэглэе
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-10-29 18:45:43 )
|
||||