Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Одон
Оруулсан admin on 2012-11-09 19:24:21 (5607 уншсан)

Харуйгүй харуй бүрий  болж их хотын дээгүүр үүлэн хэвнэг нөмрөөстэйхөн.

Гудамжнуудын гэрэл сүүмийлцээд,  олон давхар гоёмсог харшийн  цэлгэр цонхоор хотын гудамжны   улаан цагаан,бас цэнхэр гэрлүүдийг ажихуй, хэнд ч үл анзаарагдах  сиймхий торгон гуниг  Одноогийн уушиг цээжийг нь аажуу аажуухан бүчиж бүгчимдүүлж ,бачимдуулж зовооно.Мөрөн дээрээс нь  гулсах  нимгэн гоёсог алчуураа сэмхэн гулган буухыг ч анзааралгүй өглөөхөн засуулсан хөөрхөн хөмсгөө солбиулан хөдөлгөж, хамрын  үзүүр хацрыг тэр аяар нь бүрхэн буух өтгөн сормуусныхаа сүүдрийг гуниг  шилгээх алаг нүднийхээ үзүүрээр ширвэн ширвээтэнгүй хараад толгойгоо үл ялиг гилжийлгэн  чимээ анирлана.Шатны хонгилд хэн нэгний цовоолог дуу хадаж,тор торхийн алхлах хөнгөн хөлийн чимээ холдлоо.Цахилгаан шатны бүгтхэн  чимээ түсхийхүй,жигдхэн хүнд хүнд хөлийн чимээ гарч төд удалгүй нам гүмийн айдас нөмөрнө.

     Эрдэнэ тэр хоёр өнөөдөр л уулзах ёстой...өнөөдөр л эс бол хэзээ ч уулзахгүй юм шиг санагдсаар байсныг Одноо тэвчин сууж үл ядав.Өглөөнөөс хойш  Эрдэнийн утас руу хэд хэд залгасан ч  тасалдсан өнгөөр дийд дийд гэх авиа гараад тасарч орхино.Арга барагдаад Эрдэнийн утсанд  тунималдуу  гомдлын цөөвтөр үгтэй захидал хоёрын зэргийг шидээд амжлаа.

     Эрдэнэ тэр хоёр өнөөдөр л уулзах ёстой...өнөөдөр л эс бол хэзээ ч уулзахгүй юм шиг санагдсаар байсныг Одноо тэвчин сууж үл ядав.Өглөөнөөс хойш  Эрдэнийн утас руу хэд хэд залгасан ч  тасалдсан өнгөөр дийд дийд гэх авиа гараад тасарч орхино.Арга барагдаад Эрдэнийн утсанд  тунималдуу  гомдлын цөөвтөр үгтэй захидал хоёрын зэргийг шидээд амжлаа.

Одноо олон  жилийн өмнө аймгийн арван жилийн сургуулийг хамт төгссөн сөөсгөр хэдэн банди нарыг шоолонгуй харцаар харж тэднийг сэтгэл дотроо "балчирхан Баагий"-нууд хэмээн голмоор оргино. Омог бардам зангаараа тэднийг айлгаж,заримынх нь хор шарыг буцалгана.

Богинодсон хүрэмтэй босоо шаравтар халимагтай цагаан ягаан царайдаа зохисон урт шулуун хамартай богинохон өтгөн хөмсөг шаравтар алаг нүдтэй Гэрэлээ гэх хөвгүүнийг Одноо одоо хүртэл мартдаггүй.Тэрхэн үедээ ...охин царайлчихаад...голонгуйрчихсан ч...

Сургуулийн урлагийн үзлэг болох гээд анги ангидаа бэлтгэлээ хийж,бие биенийхээ урлагийн номерийг хэн нэгээр нь тандуулан сэм өрсөлдөж "хөөрхөн юм" болцгооно.Одноо "том дарга" сургуулийн урлаг соёлыг хариуцсан  эвлэлийн хорооны идэвхтэн тул "урлагийн үзлэгийн шалгалтын комисс"-т дэнхийнэ.Багш нарын дараа ордог сургуулийн эрхтэн дархтан эвэртэн туурайтнуудын нэг тул хэн түүнд хүрч,хэн түүнийг эргүүлнэ гэж.

Ангийнхнаа харахнаа, сонсохноо бүгд л найзуудтай болж ...надаас чамд навчнаас цэцгэнд...захидлыг шидэлцэж,бүр зарим найз охид нь хүний амьдралын жам ёс руу хальтирч орсныг ч сонсохноо...паа яанаа...сургуулиа төгсөөгүй байж шүү дээ...за яршиг даа ичмээр юм...хэмээн ам хамраа дарахаа шахна.Ангийнхаа Алимаа Пүүжээ хоёрыг шатны дор үнсэлцэж байсныг арайтай л эвлэлийн хурал дээр хэлж орхиогүй...хэнхэгтэй нэгэн байснаа өнөөдөр бодоод инээд нь ч хүрэх шиг.

Охин хүүхэд шиг хэмээн голонгуйрч явсан цагаан ягаан царайт  Гэрэл Улаанбаатар өргөөнд болсон удирдах ажилтны семинар дээр тааралдаж олон жил уулзалдаагүй  хоёр  дуу шуу болон уулзалдаж семинарын турш чих хошуугаа салгалгүй хууч хөөрөлдсөн сөн.Гэрэл намба сууж ичимхий охин шиг цагаан ягаан царай нь хөрсжин борлоод ярьсан яриа байгаа байдал нь Одноод "хээ би мөн азгүй хүн ээ..." санаашран сэм дуу алдахад хүргэж билээ.Семинарын дараа Одноо нэг л их юмаа гээсэн хүн шиг газар шагайн гэрээ хүртэл элдэв эсийг бодон алхалж явахдаа үүдэнд зогсоод хүлээж байсан  жолоочоо таг мартчихжээ.Гэнэт утсаа дуугарахаар бондгосхийтэл цочисноо амтат сайхан бодлын ертөнцөөс салгаж орхисон жолооч залууд уураа гаргаж...өвчтэй юм шиг...хүн цочоогоод хаячих юм.Аль хэдий харихгүй юугаа хийж байгаа юм хэмээн омогдож орхисноо өөрийгөө шоолон инээд алдсаар нимгэн цувныхаа хормойг дэрвүүлэн хурдан хурдан алхсаар цааш одов.Айсан хүн адуу үргээж,ичсэн хүн хүн алнаа гэгчээр барьсан тавьснаа мартаж санасан уймраа эмгэн болж зөнөж эхлэх нь энэ үү гэх айдас хормой даран дагах нь...

Их хотын дээгүүр нүүгэлтэх өвлийн оройн утаан манан улам хөшиглөж алсад харагдах цамхагуудын оройн гэрлүүд бүр ч сүүмийн нойрмог нүд шиг.

Ширээн дээр тавиастай байгаа гар утас руугаа горьдон горьдон харах нь ээ Одноод "хүн хүлээнээ гэдгээс хүлүүлчихээд хэвтэж байсан нь дээр" гэхийн "зовлонтой" ижил нэгэн буюу.Гоонь ганц биеийн зовлонг энэ орой ч биш хорьж болдоггүй хорин хэдэн насыг туулж ,насаа уруудан гудайхын хирээр сэрж мэдэрч,сэмэрч урагдах зүрхэндээ тээн  үзээгүйгээ  үзэхтийн  ганцаардана. Хэн нэгэнд гомдон уйлахдаа уйлж,унаж тустлаа ууж ч үзсэн сэн. Тэгэвч тээглэж биш цохлож ирэх ёстой "амьдрал,аз жаргал нь" хаана яваа юм бол доо.

Шөнийн нам гүмийн дундуур хөлийн чимээ жигтэй ойрхонд амьсгалаа  түгживч, тонгочин булгилах зүрх нь хамаг биеийг нь цочроон доргиогоод  анирдуулсангүй ээ.Ээ болчимгүй болгоомжгүй гэнэн хайлган ч "золиг" бол доо...

Цагийн чиг чаг хийх дуунаас өөр аниргүй нам гүмийн дунд Одноо зүрх сэтгэлээ чагнанаархан  хана налан шөнийн хотын гудамжийг өнгийн харж горьдсоор.

Тасхийн хаалга савагдан хаахтай зэрэгцэн хүүхдийн чарлах дуун хадаад чимээ тасарлаа.Одноогийн хөршийнхний багагүй будлиан биежиж байгаа нь энэ.Уг нь өө хэлэхийн эцэсгүй сайхан л хосууд,хөөрхөн охинтой,боломжийн амьдралтай.Анх хөрш бололцсноос хойш Одон эднийг их тоож заримдаа цагаахан атаархаж "сайхан юмаа" хэмээн өөрийн мэдэлгүй ангайн харж зогсох.

Хоёр жилийн өмнөөс л түр тар хийх болж,хааяа хааяа хаалгаа жигтэйхэн дуутай савахыг сонсоод эхэндээ тоодоггүй  сэн.За аль амьдралд муудаж сайдахыг тэр гэх вэ?.Атгахан жаргалд чимх зовлон чимэг гэдэг биз дээ хэмээн бодоод "өөрийгөө хичээ,өөрийгөө хичээ"... хөөрхөн хөөрхөн өөрийгөө гуядаад авдаг сан.

Дахин хаалга тасхийн хаагдаж орцоор нэл чимээ шуугиан...бөөн уйлаан.

Миний ааваа битгий яваа чээ...ий ий эхэр татан татан уйлах хөөрхөн Сэргэлэнгийн дуу орцоор нэг сэтгэл сэмрүүлэн цуурайтахтай зэрэгцэн төмөр дахтай юм шиг хүнд нүсэр гутлын чимээ шат товшин холдсоор  бүдгэрч  чимээ тасрав.

Яагаад гарч гүйн Сэргэлэнг аргадаж,эсвэл ээж аав хоёрыг нь эвлэрүүлэхээр байдгаараа чармайн оролдохгүй байгаа билээ.Дүлий оргиод эзэнгүй мэт бүх гэрлээ бүдгэрүүлж заримыг нь унтраачихснаа сая л нэг юм санаж гүйн хүрч хаалгаа томоо нээн харвал орцны хонгилд  юу ч болоогүй мэт.Содонгийнхон ч чимээ  үгүй нам гүм.Одонгийн хөрш залууг Содонтамир хэмээх содон сонин гоё нэртэй нэгэн.Эхнэрийг нь Элбэгзаяа гэх сонсголонтой уянгалаг нэртэй нүд дүүрэн сайхан эмэгтэй.Хүний амьдралыг солонгын долоон өнгө гэж бодвол хөршүүд маань хамгийн сайхан өнгөтэй нь гэж нэг бус удаа Одон бодсон сон.

Ажилдаа яваад л тараад гэртээ ирээд л нэг ийм амьдралын тойргоор өнхөрч явах замдаа олон олон өнгө өнгийн гэрэл сүүдэртэйхэн амь амьдралтай тааралдаж,зэрэгцэн явж,бүр огтлолцож хүртэл үзсэн шүү дээ.Огтлолцлын цэгийн энэтээ Эрдэнээ гэх бүрэг даруухан ч юм шиг,нөмөр нөөлөгтэй ч шиг нэг л сайхан хүнтэй тааралдаж дасалцаж дурлалцсан.Нэрэлхүү ч  шиг номхон ч  шиг энэ хүн "эхнэр,хүүхэдтэй " гэдгээ Одонд тайлбарлах албагүй бас хэрэгцээгүй байсан байж магадгүй ээ.Цаг хугацаа тэгэвч гарцаагүй юмыг гарцаагүй л болгож гагнаж,тарааж,үрж хаядаг бололтой.Эрдэнээ Одонгийнд ирдэг болсоор нэг жилийн нүүр үзэж байгаа . Айл хөршүүддээ харуулж үзүүлэх нь илүүц хэмээн Одон бодоод "нуувар,түүвэр"-хэн  аж төрнө.Бараг гэртээ шивнэх шахуу.Хэнээс айгаад,ичээд байгаагаа тэр хоёр хоёулаа мэдэхгүй .Бодвол Эрдэнээгийн эхнэрээс айгаад,айл хөршүүдээсээ ичээд байгаа юм байх даа.Одон ажилдаа очих тоолон "өнөөдөр Эрдэнээтэй тааралдахгүй,үг ч дуугарахгүй юм шүү" хэмээн бодоод хаалгаар орно доо.Орлоо л бол "өнөөх"-өө мартаад явж өгнө.Одон "одоо больёо доо.  Гэм зэмгүй эмэгтэйг зовоож дууслаа.Одоо ёстой больёо.Хананд чихтэй гэдэг шиг өдийд мухар сохор,магадгүй  тов тодорхой сураг ажиг аваад нэг л өдөр "сэлэм гялс толгой бөндгөс" болох вий дээ.Бодох яах вэ?...

Сэргэлэнгийн час хийн уйлснаас хойш Одонгийн хар хөлс чийхараад тавгүй оройноос хойш нүдээ чилтэл харсан цонхныхоо тавцангаас холдож хоёр гараа элгэндээ зөрүүлэн тэвэрч бариад эг маггүй чичирч "халуураад" явчив.

Бие нь эвгүйрхэж толгой нь эргээд ...байшингийн адар огцом эргэх шиг болоод...Цав цагаан хонгилоор Одон хангинатал исгэрээд гүйгээд л гүйгээд л...урт урт унжсан цагаан цагаан мөсөн гоёлууд унжуулсан "ёлконы засалттай" цагаан хөндийгөөр хурдлан хурдлан гүйнэ.Бүр нүд нь гүйцэж харж чадахгүй хурдалж,гоё,гоё гэрлэн чимэгнүүд сэрүү татуулан нүүр ороолгон өнгөрсөөр...тээр тэнд тод цагаан гэрэл харагдах чинь...

"Ганган цагаан" хэмээх нэртэй өндөр цагаан байшингийн ганц орцоор Одон орж явна.Тэр гэртээ ирж байгаа нь энэ.Бүх л юмс  дүнсгэр чимээгүй.Амиа хичээсэн ч юм шиг нам гүм хэвээрээ.Түлхүүрээ гарган хаалгаа түлхүүрдэх зуураа гар нь салгалан чичирч хүндээр  амьсгаадан уначихмаар болоод хаалганыхаа бариулаас тас зуурч хэсэгхэн зогсознотол духны урд хэсэг  шанааг  нь даган  хүйтэн хөлс чийхарч өөрийн эрхгүй "ээжээ" хэмээн дуу алдлаа.Одонг хаалгаа түлхүүрдэх чимээнээр Элбэгзаяа хаалгаа томоо онгойлгон харснаа "Хүүеэ Одноо за бие нь сайн уу? Утсаар хэлэхгүй яаваа.Ийм хурдан эмнэлгээс гарсан юм уу? ... асуултыг дээр дээрээс нь давхарлуулах ярианд тамирдуу ядруу байгаа Одонгийн толгой эргэн дотор нь муухай оргиж  гуйвлан нэг хоёр алхмаар болов.

Хэд хоногийн өмнө орой бараг арван цаг өнгөрч байхад архи ууж ирээд агсам тавьж охиноо айлгаад гарч гүйсэн Содонгийн балагаар ч юм уу  Одонгийн амьд явах аз түшээ ч юм уу?

ХӨрш хүүхнийх нь гэрийн хаалга дэлгээтэй ямар нэгэн хиншүү хярвас хамар сэтлэм цоргиж байгаад Элбэгзаяа хүүхэн ухасхийн гэрт нь орвол  цонхийж цайсан Одон  амьдын шинжгүй хивсэн дээр унасан хэвтэнэ.Утас цохиж түргэн дуудчихаад хаашаа хэндээ хэлэх билээ хий л  сандчин хоёр хаалганы хооронд холхино.Охин нь уйлсандаа эхэр татан зовиуртай нойрсох нь бүр ч орхиод гарч болохгүй хэцүүхэн.

Гэрлээ асааж анивчуулан яаруу сандруу ирэх түргэний тэрэг цагаан халадтай эмч. Сандарсан  Элбэгзаяа түргэн хаанаас ирснийг байтугай,эмч нь эрэгтэй эмэгтэй аль нь болохыг мэдэж  бараг амжаагүй ....яаралтай хагалгаа хийх шаардлагатай...гэдгийг л сонсоод үлдсэн сэн.

Элбэгзаяа,Одонг түшээд гэрт нь оруулж,орыг нь засаж өгөөд "Найз нь одоохон эргэж ирээд шөл цай хийж өгье.Гялс гарчихаад ирнээ" хэмээн зөөлхөн алхалсаар гарч явлаа.

Одон адар ширтэн хэвтээд эртээд орой ширээн дээрээ тавьчихаад чих тавин горьдон харж байсан гар утсаа олж хараад санаа алдлаа.Эрдэнээ өдийд гэртээ аз жаргалтай байгаа болов уу.

Хаалга дуугаран Элбэгзаяа орж ирж байгаа юм байх даа.Гутлын цахилгаан товч шархийлгэн татах чимээ гарснаа  гал тогоо руу орох  шиг болов.

Хүн ийм л амархан "дор" орчихдог юм байх даа.Гарын арьс үрчийж би энэ хэдхэн хоногт ямар их тураа вэ? Одноо  эгмэн дээрээ гараа хүргэтэл том сувдтай хүзүүний зүүлт гарт нь  баригдан "сэтгэлийг нь  сэмрээчихлээ...Хэдхэн хоногийн өмнө "төрсөн өдөр"-өөр нь бэлэглээд орой болтол эднийд сууж байгаад нэлээдгүй халамцаж ирээд "сувдыг сарны нулимс ...гэхийн билээ ...гэсэн сэн.

Маргаашаас шал өөрөөр амьдарна даа.Хүний хүн хүрэн бөөртэй гэж...ээ...ээ Амьдрал яг л чихэр шиг...алим шиг...бас давстай

                       2012 он М.Цэемаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц. Болдбаатар	60х80, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x451 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5110

Д. Батдалай 1985	65х75, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x521 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4097


B3-008.JPG
Хэмжээс: 450x600 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5638


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn