Шүлэг: Э.Үржинханд : Амсхийх зуур Оруулсан Bataka Огноо: 2012-11-13 18:18:14 (8043 уншсан)
Амсхийх зуураа би
Амьдрал өртөөнд буудаллаж
Солгой гартаа үзэг бариад
Цаг хугацааны гажуудлаар аялж явна
Сормос дэрвүүлэн догдлох хөөр баяраа
Сорилт шалгуурын шүүрэнд юүлүүлээд
Сормуус буулган гуниглах мөнгөн дуслыг
Сарны тогоруудтай хуваалцаад
Цангаагаа тайлж тамшаална
Сэтгэлийнхээ гоёмсог жигүүрийг
Дурлалын суманд буудуулчихаад
Санахын ачаагаа дааж ядсан
Шархтай нэгэн тагтаа болчихоод
Шаналангаа аргадаж, дагаад явмаар
Салахын аргагүй ийм догдлолоос
Шал согтуу юм шиг мансуурлаас
Сорвигүй амьд гарахын төлөө
Сондгой нэгэн аялгуу болж эгшиглэв
Амьсгалж буй агаар, гишгэж буй газраасаа
Аз жаргалыг мэдрэх энэ л
Амьдрал гэгч үзэсгэлэнт арал дээр
Аялж явахад сонирхолтой байналъ
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2012-11-13 18:18:14 )
|
||