BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд
Оруулсан Bataka Огноо: 2013-01-01 00:42:56 (7745 уншсан)

Үл гуниглана, ийм цагаахан тал дунд

Үл гомдоллоно, ийм нялх танхилхан цасан дунд

Үдлээд, үдээд өнгөрч буй хуучин он минь

Үнэнийг танисан ухаарлын аялгуу эгшиглүүлнэ

Бодлын минь илтэс болж нүд гялбуулан бүжээд л

Бударсан ялтас болж харцыг минь чимээд л

Хайрын минь гэрэл болж надаас цацраад л

Бусдын тухай, өөрийн тухай чин үнэнийг магтсан

Халуун дулаан инээмсэглэл болж туяараад л

Эрх сэтгэлийнхээ нууцлаг зөөлөн шивнээг

Энхрийхэн үүлэнд чинь би шингээгээд л

Энэ оны сүүлчийн өдрийн цасан хялмаа

Итгэл, дурлал, нандин бүхнийг авчирч байхад

Амжилт бүтээл, баяр хөөр, аз хийморийг

Эрхэмсгээр урих хивс болгон дэвсэж байхад

Чамаасаа би юугаа ч үл харамлана, амьдрал минь

Чамдаа би бүхнээ зориулна, шинэхэн он минь

Хайртай бүхэн минь цэнгэг агаар шиг ариухан

Анд нөхөд минь сэтгэлийн цэцэг шиг өнгөлөгхөн

Алдаа оноо минь цагаан толгой шиг сургаальтай

Амраг хайртын бэлэг шиг гайхамшигт

Арван гурван он чамдаа би

Саяхан төрсөн шинэ хүүхэд шиг ариунаас ариухнаар очиж явна

Хувцсан дээр буусан тоосыг хуу сэгсрээд босох шиг

Зүрхэнд хурсан толбыг цэмбийтэл угаагаад, урамтайгаар

Чамдаа би дуу аяланхан очлоо, наддаа чи хайр бэлэглэн ирлээ

Чихрийн цуглуулга шиг баялаг амьдралын шатан дээр

Чанга тэврэлдэн уулзаж, чин ариунаар мэндчилье

Цоо шинэхэн хуудас шиг Шинэхэн он минь ээ

Э.Үржинханд

2012.12.31



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-01-01 00:42:56 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-01-23 Sain baina uu, ''Amidraliin garaa'' tyyjaa shine nomondoo hewleheer zeheed bnaa
2013-01-06 saihn shuleg saihn busgui bn amjilt husie
2013-01-02 shine oni mend hurgie amidralin garaa tuuj urgeljlel ni yasan be huleej yadaad tsuhurluu
2013-01-02 Баярлалаа Үржинхандаа, Шинэ онд улам их амжилттай байхын ерөөлийг өргөе.
Баярсайха 88115842
☕ Кофе авч өгөх