BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд: Үүлс хөврөн
Оруулсан Bataka Огноо: 2013-01-23 21:17:55 (8110 уншсан)

Үүлс хөврөн угалзраад

Нарыг ороож санаашрана

Үйл мэтгэх шиг уран гоёмсгоор

Өргөн орчлонг нөмрөн бууна, цас

Энхрий цагаахан, эмзэг мэдрэмтгий

Имрэхэд тунгалагшина, ийм зөөлхөн

Эхийн сэтгэл шиг нинжин байж сая

Тортогт хорвоог ариусгадаг биз ээ

Өөрийгөө үнэнчээр золиослохын үлгэрийг

Өлмий дор үхэдхийн гишгүүлэхэд чинь

Өр зүрхэндээ дууг чинь сонсоод

Өөрийн эрхгүй уйлмаар болох юм

Өдрийн төгсгөлд мөстөж хоцорсон

Болор харцаа алгуурхан буулгаад

Үйлээ барахгүй хүний ертөнцийг

Өрөвдөхдөө,

Өрөвдөхдөө чи бас уйлдаг байх даа

Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-01-23 21:17:55 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-01-28 Өрөвдөхдөө чи бас уйлдаг байхдаа...толгой
2013-01-25 Бяцхан мөртлөө тодоос тод





Бяцхан мөртлөө хурц гялалздаг од байдаг даа, яг тийм эгэл даруухан энхрий
гоо бүсгүй ганцаараа





мөртлөө хурц гэрэлтэй од байдаг даа, ийм гоё бүсгүй ганцаар явсаар,
сайхан ханьтай болоорой эгчийн дүү
2013-01-24 Тогоруу мэт эмзэгхэн бїсгїй Сэтгэлийг хєгнєєс дурлалыг эгшгийг уянгалуулна
Бас дахин дурсамжийн хур болон наруу шивэрсээр,
☕ Кофе авч өгөх