BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Байгал
Оруулсан Bataka Огноо: 2013-02-09 21:47:11 (7984 уншсан)

Моддын мөчир бараадан нугдайх

Өвлийн шувууд нэгэн байгал

Морьдын туурай цас цацлах

Омголон хийморь Монгол байгал

Өвс өвсөө налаад эрхлэх

Өнгийн ургамал үзэсгэлэнт байгал

Өнийн билэгт ерөөлөө айлдах

Өвөг дээдэс ухаан байгал

Өөрөө өөрийгөө таньж мэдэх

Оюуны мэлмий гэгээн байгал

Зөөлөн энэрлээр үрээ тэтгэх

Ээжийн ивээл сэтгэлийн байгал

Зүрх зүрхээ дагаад ээнэгших

Хосын орчлон энхрий байгал

Дуу дуугаа уясан дуулах

Дуулим хорвоо уянгын байгал

Дутуу бүхнээ ухаанаар сүлж

Дурсамж урлах  дүүрэн байгал

Эх дэлхийн элгэнд багтах

Хүний ертөнц хайрын байгал

Ийм баялаг амьдралын нэгээхэн

Эс ширхэг би бээр  бүтэн байгал

                    Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-02-09 21:47:11 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-04-13 engiin murtluu goy bichihiimaa, goy banaaa
2013-02-12 Bayarlalaa saihan hsulguud baina -sate- iin baingiin unshigch l dii ta buhend bugded ni undur amjilt husey
2013-02-12 Bayarlalaa saihan hsulguud baina -sate- iin baingiin unshigch l dii ta buhend bugded ni undur amjilt husey
2013-02-11 Байгаль юм биш үү. Эсвэл Байгал нуур юм уу?
☕ Кофе авч өгөх