BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий
Оруулсан Bataka Огноо: 2013-02-09 21:50:41 (7747 уншсан)

Өчигдөр тааралдсан би бөгөөс

Үнэндээ би биш шүү

Өнөөдөр уулзсан би болвоос

Үнэхээр  би биш шүү

Маргааш танилцах би гэвээс

Магад би биш шүү

Бодлоос бодолгүйд хувилах

Буман галавын хэлхээс гэмээнэ

Энэ ертөнцийг дамжин өнгөрөх

Эрт урьдын  эгэл бадарчин юм

Өчигдөр тааралдсан чи бөгөөс

Үнэндээ чи биш юм шүү

Өнөөдөр уулзсан чи болвоос

Үнэхээр чи биш юм шүү

Маргааш танилцах чи гэвээс

Магад чи биш юм шүү

Хүслээс хүсэлгүйд хувирах

Хүний гэгээн дүр гэмээнэ

Амьдын орчлонг гэтэлж одох

Алсын гэрлийн хэлтэрхий юм

                       Э.Үржинханд  2013.01.27



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-02-09 21:50:41 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-12-02 ih gun setgesen ch gehiimuudaa tiim l shvleg bna daa
☕ Кофе авч өгөх