Шүлэг: Э.Үржинханд : Бурхан харж байгаа Оруулсан Bataka Огноо: 2013-02-09 21:53:49 (7945 уншсан)
Оюун санааны ертөнцөд
Оёоргүй гүн далайд
Чиний алхсан зам, миний гаргасан мөр
Ямагт өөр байсан яг л хэвээрээ байна
Засал хийлгэж ном уншуулна гэдэг
Замбуулинг хайрлахын ухаан биш үү
Ном уншуулж засал хийлгэнэ гэдэг чинь
Нарийн хэлбэл сэтгэлийн цэвэрлэгээ биш үү
Бусдыгаа өнгө мөнгөөр ялгачихаад
Буртагт баригдсан сэтгэлтэй байж чи
Бурханд барьц өргөж дүр эсгэх юм
“Буян” нэртэй авилгалаа бариад
Булайгаа нуух гэж их л хичээх юм
Буланд суугаад нүдээ анилаа ч
Бурхан чамайг харж байгаа найз минь
Сэтгэлийн хирээ арч даа одоо
Сэвгүй ариунаар гэрэлт дээ чи минь
Э.Үржинханд
2013.02.04
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-02-09 21:53:49 )
|
||