Дэлгэр уудам Монголын минь дээврээс цацарсан үүрийн
Тооноор туссан туяанд нь торгоны хээ тодроном
Сүүн цагаан өргөөний мөнгөн цагаан өрхөн дээр
Сүлд хийморь бадраасан мөнхийн өглөө гэрэлтнэм
Мандах нар шиг нутгийнхаа цээж цэлмээх агаартай
Мянган жилийн ерөөлөө цэнхэр хадагтай өргөнөм
Угтах жилийн өнгийг уран үйлээр шинжихүй
Уяхан сэтгэлт ээжийн минь урласан дээл үзэмжтэй
Халтар манан хөөргөө алга дэлгэн солилцох
Ханагар сайхан эрс билэгтэй үгсээ хэлэлцнэм
Зөөг шаргал цайгаа монгол гэргий нь дээжлээд
Зүг бүртээ залбирсаар есөн цацлаа өргөнөм
Алаг мэлхий өрөөд дөрвөн зүгтээ ёслуулах
Амин үрсийн инээд цолгиун дуугаар халгинам
Чимэг хээгээр гоёмсог урин цагийн эхэндээ
Чин ариун сэтгэлээр хүмүн бүхэн ариуснам
Баян тансаг өргөөндөө ахан дүүс хотлоороо
Баяр жаргалаар цалгиж магнай тэнийн золгоном
Э.Үржинханд
2013.02.09
Миний хайртай Монгол түмэн минь
Мэндийн цэнхэр хадгаа дэлгэе
Сэтгэлийн ариун ерөөлөө өргөе
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-21.jpg Хэмжээс: 600x450 153k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5783
mongolia2007year-267.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3934
zam-075.JPG Хэмжээс: 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4309
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: