Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл6)
Оруулсан admin on 2005-10-28 18:04:00 (8527 уншсан)

Уг нь ээждээ бүхнийг яричихвал дотор нь онгоймоор л байв. Даанч сүүлийн хэдэн жилд ээж охин 2-ийн хооронд боссон хана хэрмийг нураагаад сэтгэлээ онгойтол яричихаж чадсангүй. Аавынх нь хөрөнгөөс болж өөрийнх нь амьдралд бий болоод байгаа зовлонг ярьлаа гэхэд ээж нь яагаад ч ойлгохгүй. *чиний төлөө гэж хуруу хумсаа хуйхлан явж энэ бүхнийг босгосон нь гай болоо юу* гэж л хэлнэ.
Түүнээс биш баян айлын охин гэж эргэн тойрных нь хүмүүс нэг бол улыг нь долоох шахан долгиноод л, эсвэл атаархсандаа маргааш л эндхийх дампуураад модоо баричихаасай гэх шиг хүйтэн харцаар харж, багш нар ганц удаа даалгавраа хийхээ мартчихаад ирэхэд нь чамд мөнгөноос гадна мэдлэг хэрэгтэй л байх шүү гэх мэтээр хорон үг хэлэхэд хичнээн хэцүү байдгийг ээж нь ойлгоно гэж үү. Бүсгүй дээд давхарт гарч өөрийнхоо угаалгын өрөөнд ороод түгжчихэв. Тас хар гялалзсан хавтангаар өнгөлсөн хана, шал босоо хүний өндөртэй ханын толь, 3-н том хүнийг элбэг багтаах банн, душ бүхий энэ угаалгын өрөө түүний хувьд сэтгэл тавгүй үедээ хоргодох орон л гэсэн үг. Намуун бүүр 6-н настайдаа л ээжтэйгээ муудалцахаараа угаалгын өрөөндөө ороод түгжчихдэг хүүхэд байж билээ. Тэгэхэд нь ээж нь түүнийг угаалгын өрөөнөөс гаргахын тулд гэрлийг нь унтраачихдаг байсан юм. Охин харанхуйгаас их айдаг хүүхэд байсан болохоор хэсэг зөруудлэж байгаад айхын эрхэнд гараад ирдэг байж билээ. Сүүлдээ нилээн том болж 2,3-р ангид орсноосоо хойш Намуун угаалгын өрөөндөө гар чийдэн, лаа гэрэл аваачиж тавих болсонг ээж нь удтал мэдээгүй билээ. Тэгээд угаалгын өрөөндөө дотроос нь түгжээд гар чийдэнгийн гэрэлд зураг зураад суучихдаг байсан юм. Охиноо харанхуй өрөөнд удаад гарч ирэхгүй болохоор ээж нь сүүлдээ аргаа барж, миний хөөрхөн охин гараад ир, ээж нь сникерс өгнө шүү гэх мэтээр өөрөө аргадаж эхэлдэг сэн. Ер нь ээж нь хэзээ ч охиндоо гар хүрч байсангүй. Гэхдээ ганц охиноо ангийнхан дотор нь бүх юмаараа тэргүүлдэг мундаг онц сурлагатан байлгахыг хүснэ. Намууун 1-р ангиасаа хойш дахин онц гарч чадсангүй ээжийнхээ урмыг их хугалсан билээ. Бүсгүй том босоо толинд өөрийгөө зэрвэс хараад онгоцонд ус дүүрэхийг хүлээн эвхмэл сандал дэлгэн суулаа. Өнөөдөр тэр Хасарын ээж Нансалмаа авгай яах гэж ээж дээр очдог байна аа? Шал хийх юмаа олж ядсан юм. Баян худтай болох мөрөөдөл нь замхарахаас айсан юм байх даа. Тэр Хасар гэж шог амьтан ээжийгээ явуулаад байхдаа яахав дээ. Бага байхын л хөвгүүд зодолдох болохоор ээжийнхээ араар ордог хулчгар амьтан байсан одоо ч хэвээрээ л байгаа юм. Намуун бол бүх талаараа биеэ даасан хүнийг л үнэлдэг. Харин тэр Итгэл ямархуу залуу бол? Арай Хасар шиг аав, ээжийнхээ араар ордог, дараа нь баян хадмын хаяа бараадах хүсэлтэй амьтан биш байгаа даа. Анх харахад хөлөөсөө толгой хүртлээ фирмийн хувцас өмссөн ганган амьтан байсан, бас мобикомын дугаартай. Үгүй ээ, хэрвээ Итгэл тийм байсан бол хувийн эмнэлэгт асрагч хийдэг ядуу охинтой танилцах гэж хөл алдан гүйх байсан гэж үү? Намуун бүлээн ус дүүргэсэн хөөстэй онгоцонд ийнхүү бодолд автан хэвтсээр нилээн уджээ. Түүнийг уснаас гарахад ааү нь ирчихсэн зочны том өрөөндөө хэвтэж байж. Аав ирнэ гэдэг охины хувьд орой бүхэн сюрприз болдог байү. Одоо ч хэвээрээ. Тэр аавдаа үнсүүлээд хажууд нь суулаа. Ээж нь нүүрэндээ бигнүүр тавьж байгаа бололтой таг чиг. Ааү нь чамд бэлэг авчирсан гээд - нүдээ ань даа гэв. Аав нь Намууны алган дээр юуг нь таахад хэцүү хүйтэн юм алган дээр нь тавьлаа. Нүдээ нээгээд харвал бяцхан саарал чулуу байв. Түүнийг аавынхаа царай руу асуунгуй харцаар харахад
- Дотроо устай чулуу, миний охин эргүүлээд үз, хол хол гэж дуугарна гээд ааү нь инээлээ.

Нээрээ дотроо устай чулуу байлаа. - Баярлалаа аав аа. Аав нь буйдангаас өндийгөөд хуйвалдагчдын харцаар охин руугаа харж - Аав нь чиний нууцыг мэдсэн сайн байна, гэхдээ энэ сарыг дуусгаад ажлаасаа гараарай, ээж чинь мэдвэл бөөн юм болно шүү хэмээн шивнэх шахам хэлэв. Яг энэ мөчид ээж нь ороод ирэв. - Та 2 юугаа нуугаад надаас шивнэлдээд байна аа гэхэд аав охин 2 нүдээ ирмэлдэв. Энэ нь нууцаа хадгална шүү гэсэн дохио байлаа. Намууны аав Чимэд бол насаараа хангалуун элбэг дэлбэг амьдрах зураг төөрөгтэй төрсөн хүний нэг. Зах зээлээс л өмнө ганц хүүхэдтэй мөртлөө 3-н өрөө байранд тохилог амьдардаг нилээн овжин залуу байсан. Авгайтайгаа 2-уулаа нэг нэг яаманд ажилладаг тул цалин хангалттай хүрдэг. Гадаад яваад ирэхээрээ хөөрхөн наймаа хийнэ. Амьдралаас авахыгаа авч, хэрэглэхийгээ хэрэглэж үзээд л дуусна гэсэн хатуу үзэлтэй. Бурхан ч нэг их шүтээд байдаггүй. Энэ хүнд ганц шүтээн байдаг нь Намуун. Ганц охин үрийнхээ өмнө л түүний нугаршгүй хатуу зан хайлсан тугалга мэт зөөлөрч эхэлдэг юм. Ээж нь энэ орой охиноосоо ганц үг алдуулж чадсангүй. Гэхдээ үргэлж ажилтай гээд оройтож ирдэг аав ээж 2 нь урьдныхаасаа эрт ирж охин ч эмээгийнх рүүгээ гүйлгүй, халуун ам бүлээрээ сайхан байлаа. Бүсгүй унтахаар хэвтэхдээ аавынхаа өгсөн устай чулууг дэрнийхээ дэргэд тавиад гэрлээ унтраав. Зүүдэнд нь Итгэл оров. Тэр 2 өөд өөдөөсөө гүйсээр яг уулзах гэтэл дундуур нь гал тэрэгний уртаас урт цуваа ороод ирэх юм. Ачааны галт тэрэгнүүд тасралтгүй явсаар л. Салхи татуулан явах тэр цувааны 2 талаас бие бие рүүгээ тэмүүлсээр арай гэж цуваа дуусахад Итгэл алга болчихсон байв. Ингээд уулзаж чадаагүйдээ харамсан зогссоор байна хэмээн зүүдэлжээ. Хачирхалтай нь тэр шөнө Итгэл ч яг тийм зүүд зүүдэлжээ. Намуун маргааш өглөө нь нэг л тавгүй сэрэв. Тэр дэрнийхээ хажууд байсан устай чулууг нэг хараад орноосоо үсрэн босов. Тагтан дээрээ гарахад Мики хав нь хаалга самардан орж ирээд тэврүүлэв. Цаг 8 өнгөрч байв. Тэдний хашаандаа тарьсан сахлаг өвсийг мөнгөн хяруу тарж, 2 жилийн өмнө ойгоос авчирч суулгасан залуу улиаснууд навчаа гөвж цаанаа л нэг уйтгартай харагдана. Нимгэн халат нөмөрсөн болохоор, намрын өглөө, эртийн сэрүүнд хүйтэн байсан ч бүсгүй нохойгоо тэврэн зогссоор байв. Өглөөний тунгалаг агаарт ийнхүү зогсохдоо тэр өдрийнхөө хийх ажлын тухай бодож амждаг билээ. Гэвч энэ өглөө тэгэж чадсангүй. Сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй үймрээд, урьд шөнийн зүүдэнд нь харагдсан өндөр сайхан залуу бодлоос нь гарч өгөхгүй байв. Тийнхүү зогссоор ээжийгээ дуудахад л сая сэхээ оров.


- Миний охин сэрчихээ юу? Доошоо бууж цайгаа уухгүй юмуу? Дооёо эгч нь гоё өглөөний цай бэлтгэсэн байна гээд ээж нь араас нь тагтан дээр гарч ирэв. Мики хав нь тагтны хаалга онгойх чимээнээр Намууны гараас мулт үсрэн бууж өрөө рүү хурдлан гүйлээ.
- Нохойгоо гадаа гаргахгүй, юу гэж тагтан дээр тэвэрч зогссийн одоо наадах чинь хивсэн дээр шээчихнэ гэж ээжийг нь хэлж дуусаагүй байхад Мики Намууны өрөөний хивсэн дээр шээчихээд доошоо зугтав.
- Энэ муу золиг ингээд гэрт шээгээд байх юм гэж ээж нь үглэв. Тэр 2-ыг доошоо бууж хоолны өрөөндоо ороход хэрэг тарьсан хав нохой нь буйдан доогуур орж нуугдаж амжив. Ээж охин 2-ыг дөнгөж ширээнд суутал гэрийн эзэн дээрээс бууж ирэв. Чимэд ихэвчлэн орой болтол ажилладаг болохоор өглөө их л орой босдог билээ.
- Ооё, аав өглөө яасан эрт босоо вэ гэж охин нь түүнийг цаашлуулав. Ингэж халуун ам бүлээрээ цайлсан нь бүсгүйн сэтгэлийг сэргээж өглөөний нөгөө тавгүй сэтгэгдлийг нь баллуурдах мэт арилгачихав. Аав, ээж 2 нь гаалийн татвар төлөхгүй бол гааль дээр АУ95 саатсан, авч чадахгүй, тэгвэл нөөцгүй болох нь ч гэх шиг ажлаа ярилцсаар хамтдаа гарч одов. Намуун хичээлийн 4-н цаг яаж өнгөрснийг ч мэдсэнгүй нэг л мэдэхэд тарах болчихжээ. Гэтэл сургуулийнх нь гадаа түүнийг Хасар хүлээж байв. Гэмшсэн царай гаргах гэж оролдоод байгаа нь илт санагдсан тул бүсгүй зэвүү нь улам хүрч танихгүй хүн шиг хажуугаар нь дээгүүр харан өнгөрөх гэтэл ханцуй дээрээс нь бариад авчээ.
Тавьчих.
- Намуунаа, хүлээж бай л даа. 2-уулаа учраа ололцъё.
- Ямар учир? Би яараад байна. Тавихийг гуйя.
- Би чамаас яаж гуйвал чи хүлээж авах юм бэ?
- Яаж гуйгаад ч хэрэггүй. Ялангуяа ээжийгээ дахиж битгий явуулаарай. Чиний хулчгар зан хэвээрээ шив дээ. Намуун сургуулийнхаа гаднаас такси бариад ажилдаа очлоо. Түүнийг хувцасаа солих өрөөнөөс дөнгөж гарч иртэл Сараа сувилагч дуудуулжээ.
- За баян айлын охин ямар зорилгоор эмнэлгийн шал угааж яваагаа сонирхуулаач.
- Юу яриад байгаа юм бэ?
- Битгий жүжиглээд бай. Чамайг баян айлын хүүхэд гэдгийгчинь энд мэдэх хүн байхгүй гэж бодоо юу?
- Миний хэн байх нь танд ямар хамаатай юм бэ? гээд Намуун хаалгыг нь саван гарчээ. Тэгээд давхрын шалаа угааж байхдаа *энэ хүүхэн миний тухай яаж мэддэг байна аа?* хэмээн гайхсаар байлаа. Түүнийг уртаас урт хонгилийн шалыг угааж дуусаад резинэн бээлийгээ тайлах гэтэл яг ард нь
- Сайн уу? гэх танил ч юм шиг дуу гарав. Эргээд хартал Итгэл, сүүлийн үед зүүд нойрноос нь салахаа болиод байсан , өндөр залуу зогсч байв. Намуун балмагдсандаа дуугарч ч чадсангүй доош харчихав. Одоо юугаа хэлнээ. Намайг олоод ирж шүү, олоод ирж. Үнэхээр хайртай юм байна. Тэр бээлийтэйгээ ноцолдох зуур ингэж бодож амжив. Сандраад мэндийн хариуд нь сайн гээд ганц үг ч хэлчихэж чадсангүй доошоо харан зогссоор байлаа.
- Бугуйвчийг чинь өгөх гэсэн юм.
- Баярлалаа. Намуун ороосон бээлийгээ яагаад ч тайлж чадсангүй. Нойтон гарт нь резинэн бээлий зууралдаад салах шинжгүй. Бээлийгүй гараа сунган нөгөө дискон дээр гээчихсэн гэж бодож явсан шүрэн бугуйвчаа авлаа. Итгэл ч бас балмагдаад хэдэн өдрийн турш бодсон, бэлдсэн үгнүүдээ ганцыг нь ч хэлж чадсангүй. Эмнэлгийн цайүар ногоон хувцастай энэ турьхан бүсгүй, сар гаруйн турш эрж хайж, гээсэн бугуйвчийг нь энгэрийнхээ халаасанд хийчихээд уулзах сан, дууг нь сонсож, үргэсэн янзагынх шиг нүд рүү нь ширтэх сэн гэж мөрөөдөж явсан тэр мөрөөдлийн охин нь байлаа.
Гэтэл хайртай хүнтэйгээ тулаад уулзана гэдэг нүүр рүүгээ халуун уураар үлээлгэх мэт халуухан юм байдгийг тэр тооцоолоогүй байжээ. Юун бэлтгэсэн үг, юун хайраа илчлэх байхав. Тэр нэгэн орой диско баарний анивчсан гэрэл, үсчиж цовхчсон адтай хөгжим хангинасан шуугиант танхимд ганцхан удаа харсан оч мэт 2 хөөрхөн нүд.... Ердөө энэ нүдийг нь хараад л зогсоод баймаар болж нөгөө хэлэх үг, болзоонд урих зоригтой мөрөөдлөө ор тас мартчихжээ.
- Миний бугуйвч мөн байна, баярлалаа.
- Зүгээр зүгээр.. чи дискон дээр унагачихсан гараад явчихсан ш дээ..
- Би дахиад олдохгүй л байх гэж бодсон..
- Алтанзул аа, юу.. би чамайг зөндөө эрээд, арай гэж л оллоо.. Бугуйвчийг чинь өгөх гэтэл чи нөгөө охинтой хамт таксинд суугаад явчихсан байсан..


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 14/3 | Шүүдэрцэцэг Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 154 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4061

Ёл хад
YolHad_25.JPG
Хэмжээс: 700x525 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4771

Хүрэлтогоот
khureltogoot-31.jpg
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5201


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn