Дэлхий шүүрс алдахын зуураа
Дээр нь орших хүн төрөлхтний тухайд:
Цээжин дээр минь бүжиг эргэн товшилж
Цэвэр ариуны дуулал зохиогч хүмүүс гэгч
Өөрсдийгөө орчлонгийн эзэн гэж тунхаглана
Өө, тэгээд зуу ч наслалгүй талийгаад л оддог
Үнэ цэнэ тогтоож, жин хэмжүүр зохиож
Өөртөө зориулан хот хороолол байгуулж
Шороон зуурмаг өндөр байшинд амьдрахдаа
Солиотой бодолдоо хүлэгдэж биесээ гоочилно
Өмссөн хувцас, зүүсэн бэлзгээ гайхуулж
Өөлж гадуурчлан өнгөөр нэгнээ дугаарлана
Өрөөний буланд шигдэж нүдээ аниад зарим нь
Өчүүхэн биеэ тусгаарлаж гэгээрнэм гэж эндүүрнэ
Үхэхдээ хүртэл алтан авсанд хэвтэнэ гэж
Үзэхийн хязгаараа эд агурсаар торлуулчихаад
Өөд болсон хойноо ч бусдыг айлгах шунал чинь
Өө, хүүхдүүд минь хэзээ барагдах юм бэ
Энгэр дээр минь хөөцөлдөн тоглох та нар
Эрх мэдэл, зовлон жаргалын тухай үлгэр үүсгэгч
Энэ ертөнцөд эзэн суух гэж учиргүй тэмцэлдэнэ
Ээ, тэгээд сураг ч үгүй газартаа л шингэдэг дээ
Э.Үржинханд
2013.02.20
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-026.JPG Хэмжээс: 437x600 160k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4908
erd-007.JPG Хэмжээс: 600x414 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4120
YolHad_46.JPG Хэмжээс: 700x525 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4016
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: