Шүлэг: Э.Үржинханд : Эр хүн танд Оруулсан Bataka Огноо: 2013-03-18 17:35:09 (8255 уншсан)
Зовлон бэрхийг сөрөх чадалт эрэмгий бадрангуй
Эр хүнийг хайрлана
Золбоо хийморийн наран, дотроосоо гал дөлтэй
Эр хүнийг хайрлана
Зориг тэвчээрийн гайхамшиг цаанаа л түшигтэй
Эр хүнийг хайрлана
Зүрх сэтгэлдээ хайраар дүүрэн илч гэрэлтэй
Эр хүнийг хайрлана
Зүйрлэшгүй уужуу ухаант цаанаа л нигүүлсэнгүй
Эр хүнийг хайрлана
Зүгээр л дэргэд нь байхад өөрийн эрхгүй тайтгарам
Эр хүнийг хайрлана
Бүсгүй ялдам цэцгийн дэлгэрэх хийгээд хагдрах нь
Эр хүн таны л мэдэлд байдаг
Бүтэн заяа, тэгш амьдралын ноён нуруу нь
Эр хүний таны л хайранд багтдаг аа
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-03-18 17:35:09 )
|
||||||