Гол мөрний шүрүүн урсгал Гулдралын доороо чулуудыг хумин Хонь шиг номхноор хуйлруулан тууж Хосгүй ирийг нь мохоон мохооно
Хонь болсон өөхөн чулууд Хонгын удаанд мөлгөр болж Хол эртэд ямар байснаа мартаад Хоёул гурвуулаа дүр дүрсээ гайхна
Мөрний дунд ургаа хад Мэхийлгүй ханайн зогсоод Мэсэн хурц оройдоо Мөнх тэнгэр өөд асааж байна
Өөхөн чулууд ургаа хадыг бүчиж Өмнөө түүнийг өөрсдийн ижил болохыг хүсээд Өшиж зүтгээд тус гарахгүй болохоор Өөлж муулаад өнхрөлдөн одов оо
Ургаа хад усан дундаа Огтхон ч гуньсан шинжгүй Уран байгалийн нэгэн харуул болж Уугуул нутгаа сахиж үлдлээ
/1998 он/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-010.JPG Хэмжээс: 600x450 141k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4726
Ороо Хэмжээс: 600x449 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4051
B2-012.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4265
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: