Шүлэг: Өмөгнөл
Оруулсан Батболд on 2013-04-06 13:56:25 (4268 уншсан)
Зуун зууныг элээж
Зузаан зузаан түүхийг бичсэн
Монголчууд гэдэг нь
Замба тивийн элгэн дээр
Цус нь буцалж, зориг нь чангарч
Дээд тэнгэрээс тамгалагдаж
Дэлтэй хүлгийн туурайгаар
Дэлхийн талыг тамгалаж
Дэлүүн болдогтоо сөгдөж төрдөг ажээ.
Төрөхдөө нөж атгаж
Өсөхдөө нум агсаж
Тив дэлхийг донсолгож
Тэнгэр газрыг эзэгнэж
Тарган хонины мах огтолж
Тагнайд уусам айраг сөгнөж
Төрсөн нутаг усандаа
Төдийгөөс өдий хүртэл
Эргэх дөрвөн цагийн эргэлтэнд
Эх нутагтаа эзэн шиг эзэн нь байж
Энх тунх элэг бүтэн амьдарсаар иржээ
Би бахархадаг юм Асар уудам тал нутагт
Жалгын нэг тархан амьдрах
Тархай бутархай монголчууд
Нэгэн тугийн дор нэгдэн нийлж
Аугаа их улс гүрнийг байгуулж чадсанаар нь
Би бахархадаг юм
Эвэрт нумаар дэлхийн дайдыг нумлан хэмжиж
Эгнэшгүй их улсыг эмхлэн захирсан өвгөд дээдэс минь
Эрдэм номын мөрд орж
Ирт сэлмээ, хулсан бийрээр сольж гэгээрч чадсанаар нь
Би бахархадаг юм
Ардын намын дөрвөн зуун цэрэг
Арван мянган гаминг
Аттаклан орж, бут цохиод
Алтан соёмбот тугаа өргөж чадсанаар нь
Би бахархадаг юм
Монгол хүний бүтээсэн түүх
Манжийн дарлалд мушгуулсан ч
Мангадуудын ноёрхолд гуйвсан ч
Маний үед ирэхдээ, мартагдаж гээгдэлгүй
Мөнх оршихын билэгдэл болон ирсэнээр нь
Би бахархадаг юм
Агуу боловч бид бүхний
Улиг болтолоо сонссон энэ түүхийг
Урьдын өвөг дээдэс маань бүтээснээс
Ухаанаа уучихсан юм шиг
Ургашгүй энэ үеийн бид бүтээгээгүй
Бүтээгээгүй мөртөлөө өвгөдөөсөө
Бүтнээр нь өвлөсөн эх нутаг, газар шороогоо
Булаалгаж, хуваалгаж, эцэс сүүлд нь ухаж төнхчихөөд
Би Чингисийн Монгол гэж
Цээж дэлдэн яваа энэ үеийнхээ өмнөөс ичих юм
Би ичдэг юм
Чингис хааныхаа онгоныг
Жийп хөлгөлсөн хэдэн японоор
Жийрхэж эмээх ч үгүй зүгээр л ухуулах гэж
Зэвхий царайлаад эрж хайж байсанаас
Би ичдэг юм
Миний нутгийн газар шорооноос
Бурхан гуйсан ч бүү өг гэж гэрээслэсэн
Бошигт хааныхаа төрсөн газар,угаасан усыг
Бусдын саварт алдчихаад
Басамжилж доромжилж байгаа юм шиг
Байн байн хийрхэж явахыг хараад
Би ичдэг юм
Тавын таван нефтийн цооногоо
Тэнэмэл хужаа нарт соруулчихаад
Татвараа ч авч чадаагүй
Таг чиг байгаа төрийн өмнөөс
Би ичдэг юм
Идэх юм олдохгүйдээ
Иш үндэс, хорхой шавж иддэг
Ядруу зүдрүү улсыг дуурайж
Тарган хонины махаа муулж
Тахиа шувуухнаар голоо зогоож
Түүнийгээ тамир тэнхээнд сайн гэж
Тэнгэрт тултал магтаж яваа
Тэнэгхэн хуулбалагч Монголчуудаа хараад
Би ичдэг юм
Монгол цус Монгол ген гэдэг чинь хаа байна аа
Магтаж гайхагддаг нь ямар учиртай юм бэ гэвэл
Маний л иддэг:
Гурилтай хоол
Цагаан идээ
Цартай ууцаар тэжээгдэж
Будааны хүүхдийг сөхрүүлдэг
Бусад хүмүүсийг ангайлгадаг
Билэгт ухааныг төрүүлдэг
Балагт өвчнөөс тойруулдаг гэдгийг
Буян заяагаа гөвж, бузар булайг үйлдэгч
Боловсорсон гэгдэх энэ үеийн залуус
Ойгодог ч юмуу
Ойлгуулахыг хүсдэггүй ч юмуу
Ойворгон загнаж яваа элиттүүдийг хараад
Би ичдэг юм
Ичих булчирхай минь ажиллаж байгаа даа
Эрхбиш би бага зэрэг тайтгардаг ч
Энэ үеэсээ ичиж амьдарна гэдэг
Иргэн хүний зовлон ажээ
Би бас зовдог юм
Хужаагийн мал борддог ногоогоор
Хоногийн хоолоо залгуулах гэж
Хямсганан зажилж, огин залгиж
Хонины махаа нулимс унаган санаж
Би зовдог юм
Бүтэн байсан орныхоо
Бяцхан зай тэг долоон га-д
Байшин нэртэй амбаарт толгой хорогдож
Покришк түлж дулаацан, амь зууж
Би зовдог юм
Уудам цэлгэр нутагтай л гэнэ
Утаа тоостой хотын гудамжинд
Улаан зам дээр таг түгжирч
Улс хотлоороо нам дугжирч
Би зовдог юм
Малчин, ажилчин ард түмэн гэдэг ч
Мах идэх эсэхээ Солонгосоос асууж
Ажил хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй
хужаа нарт мэдүүлж
Архиний шил сулалхаас өөр ажилгүйдээ
Би зовдог юм
Буурал дээдэсийн гэрээслэл
Бурхан шашны сургааль
Байгаа энэ амьдралтай зөрчилдөж
Байх байхгүй нь мэдэгдэхгүйд
Би зовдог юм
Зовох жаргахаа өөрөө шийддэг
Заяа буянтай хүмүүн төрөлтөн ч гэлээ
Зон олоны туйлшрал, мангуурлыг хараад
Зовинох сэтгэл, өр зүрхэндээ өрөвдөх юм
Би бас өрөвддөг юм
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Тал дүүрэн бэлчих таван хошуу малтай
Таана мангираас эхлээд эмийн ургамал жимстэй
Түмэн үед хүрэлцэхүйц уул уурхайн баялаг ордтой
Асар баян чинээлэг улс орон минь
Асрамж дэмжлэг хандив тусламж царайчлаад
Аль зальтай эзэрхэг гүрэнүүдийн өмнө
Амаа ангайж, толгой гудайж гуйлага гуйхыг хараад
Би өрөвддөг юм
Аагтай шаргал цайгаа голоод, цэвэр ус импортлоод
Амттай сайхан гурилтай хоолоо орхиод, цэхийсэн байцааны шөл идээд
Айрагны оронд пиво гудраад
Ааруулны оронд резин зажилаад
Ямблаад ч байгаа юм шиг
Ядраад ч байгаа юм шиг
Ядаж байгаа олоноо хараад
Би өрөвддөг юм
Өрөвдмөөр, өшиглөчихмөөр Монголын төлөө
Өөрийн оруулдаг хувь нэмэр
Өнөөгийн бидэнд байдаг болов уу гэж
Өнийн ирээдүйн өмнөөс бодох юм
Би бас боддог юм
Сая саяаар малтай
Сая таван зуун мянган км2 нутагтай
Сайнаас сайн баялагтай
Сайхнаас сайхан уламжлалтай
Миний ард түмэн мандан бадарч
Магтагдан гайхагдах учиртай гэж
Би боддог юм
Дутуу юмгүй Монгол орон
Дундрах хувьгүй Монгол газар
Дуусашгүй арвин Монгол түүх
Давтагдашгүй ариун Монголчууд бид
Шаахай угласан хужаа нараар
Шар толгойт мангадууд нараар
Шавхайд хутгалдсан хангүг нараар
Шинэ Монголын хувь заяаг, шийдүүлэх ёсгүй гэж
Би боддог юм
Тэр бумаар тоологдох хүн амтай улс
Тагларч түгжирч зогсохгүй юм
Газрын зурагт харагдахгүй шахам улс
Гайгүй сайхан хөгжөөд байх юм
Хөгжлийн төлөө мэрийх юм бол
Хөрөнгө баялагаа аривжуулах юм бол
Хүнээс илүү сэтгэж ухаарах юм бол
Хөх Монголынхоо төлөө зүтгэх юм бол
Халхын заяа түшиж
Халуун элгэн нутаг минь сэргэж
Халдун уул минь тэтгэж
Хамаг Монгол минь хүчирхэгжинэ ээ гэж
Би боддог юм
Ухаант мэргэн ард түмэн минь ээ
Удамт үрс ирээдүй минь ээ
Улс Монголын төлөө
Уудам дэлгэр газрын төлөө
Үхтэл орших нутгийн төлөө
Өтөлтөл сахих соёлын төлөө
Үеийн үед хайрлан шүтэцгээе
Ухаанаа уралдуулж хамгаалан зүтгэцгээе
Үндэс угсаагаа өмөөрөн тэмцэцгээе
Үнэнч ариун сэтгэлээр өнө мөнхөд харамлан нандигная
Уралдуулах ухаан, өрсөлдөх хөдөлмөрт шүтвэл
Улс Монгол маань түүхийн тавцанд үүрд үлдэнэ гэдэгт
Би итгэнэ ээ
Монгол улсын гал голомт
Мөнхөд асан бадамлах болтугай ! Батболд.Х
(
Сэтгэгдэл бичих? |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Шүлэг )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|