BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл
Оруулсан Bataka Огноо: 2013-05-28 19:05:21 (8013 уншсан)

Саяхан хөтлөлцөөд алхаж явсан инээмсэглэл

Салхитай хамт хийсчихсэн байх        

Үнсэж хайрлаад шивнэж хэлсэн үгс нь

Өчигдрийн нартай хамт жаргасан байх

Мөрөөдлөө хуваалцаад дуулсан мөчүүд

Мөнх тэнгэрээс нүүсэн үүлэн долгис байх

Зүүдээ ярилцаад эрхэлж сэрсэн өдрүүд

Зүгээр л тэндхийн зэрэглээ байсан байх

Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл чи сонсооч

Үнэн гэвэл гагцхүү одоо гэдгийг ойлгооч

Эндүүрч хаширдаггүй гэнэхэн зүрх чи сэрээч

Энэ хорвоо хоосон гэдгийг дахиад нэг санаач

                  Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-05-28 19:05:21 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх