Шүлэг: Э.Үржинханд : Хайр Оруулсан Bataka Огноо: 2013-05-28 19:08:25 (8318 уншсан)
Хайр бүхнийг өөртөө уусган шингээгч их далай
Хайр бүгээн харанхуйг гийгүүлэгч гэрэлт хөлөг
Хайр бэрх хэцүүг давж туулах хүчит их эрчим
Хайр бүдэрч унасныг өргөж босгогч их энэрэл
Хайр хатаж гандсаныг сэргээж үр мэт энхрийлэгч
Хайр огт танихгүй хоёрыг хагацашгүй цогц болгогч
Хайр аав ээжийн энэрэл, бүхэл бүтэн ертөнц
Хайр аадрын дараах амар тайвныг бүтээгч
Хайр анд нөхдийн итгэл, атгасан баглаа цэцэг
Хайр өлбөрч туйлдсан ч хажуудхаа тэтгэх өглөгтөн
Хайр бусдад алдсан ч эргээд тэврэх агуу сэтгэл
Хайр голдоо хүртэл гомдсон ч өршөөж чадах уучлал
Хайр үгүй хоосноос амьдрал үрслүүлэгч шидтэн
Хайр үгээгүй ядуу гэж орчлонд үгүйг мэдрүүлэгч
Хайр гашуун бол амийг ч авах иртэй
Хайр үл бүтвэл амьдралыг ч дуусгах идтэй
Хайр өрөөлийг өөр шигээ үзэх их гэгээнтэн
Хайр үхлийн өмнө ч тэврэлдсээр үлдэх их хүч
Энхбаатар Үржинханд
2013.05.26
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-05-28 19:08:25 )
|
||||||