Хэдэн өдөр хэл дээрээ нойтон юм тавилгүй, ангийн ганзага муутай гэсэж явсан арслан гуай аз даарч нэг яст мэлхий олзлов. Гэвч өнөөх нь толгой хөлөө хуяг дотроо нуун арслангийн арга аашийг барагдуулна. Арслан яст мэлхийг зуун авч хэд хэмлэсэн болов ч хатуу хуягыг нь эвдэж эс чадаад арга ядахдаа цааш орхиод санаа алдан гэлдрэв. Энэ үед,эр бор харцага өндөр огторгуйд элэн халин зорчиж явахдаа арслангийн аргагүй байдлыг хараад инээдээ барж дарж ядан - Хөөе, арслан гуай, амтат зуушаа зооглолгүй хаачих бэ? гэж шоолон хэлэв. Арслан сонсоод ууртаа шатаж толгойгоо гилжийлгэн, араа шүдээ ярзайлган архирснаа, -Муу салбагар жигүүртэн чи, шүдгүй байгаад хэл аманд дурлах нь юу. Дуугүй замаа хөөвөл дээр биш үү гэж агсамнав. Харцага шувуу, арсланд хариу хэлэхийг яарсангүй, харин шунгалан бууж яст мэлхийг шүүрэн авч дээш дэгдэн өндөрт аваачаад хад руу ганцхан савж хатуу хуяг нь хагалж амтат мaxыг нь хоромхон зуур идэж дуусаад арсланы дээр нисэн ирж: - Амьтан юманд зөвхөн араа шүд байгаад болох юм биш, харин бас арга ухаан хэрэгтэй шүү гэж хэлсэн гэнэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_15.JPG Хэмжээс: 700x525 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4078
Хурдлаарай Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4774
mongolia2007year-134.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3884
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: