Тийм ээ, ганц бие бүсгүйчүүд даанч олон боллоо
Тэвэр нь дулаан, сэтгэл нь халуун ч гэлээ
Тээглэх нулимсаа хоолойдоо зангидаж
Тэнгэрлэг хосын хорвоод ганцаараа дуулж
Жаргалтай дүр эсгэн, сэтгэлийн тэнхээгээ чангалж
Жавар татуулсан үдшээр өөртөө цэцэг бэлэглэх шахаж
Жам юм шиг үүндээ итгэх дөхөж
Үртэй нь өрх толгойлж, өвөртөө хайраа хадгалж
Улам ч хөгжих хөгжлийн өндөрлөгт эринд
Уртаар шүүрс алдаж, үсээ илбэх бүсгүйчүүд
Уйтгарт гудамжаар нэг нэгээрээ нэмэгдсээр
Тэгэхдээ, тэр бүсгүйчүүд сайхан сэтгэлтэй
Сар шиг үзэсгэлэнтэй, эрдэм чадалтай
Өнгө жавхаатай, өөртөө итгэлтэй гэвч
Үүрсэн ачаа нь ил харагдахгүй
Өр сэтгэлдээ нууцлаг гэрэлтэй
Өөдөө тэмүүлэх гал шиг илчтэй
Үерлэх бэрхийг сэлүүрдэх зоригтой
Өргөн Лусын дагинас юм, тэд
Өрөвдөх хэрэггүй, хайрлах л хэрэгтэй
Усан дотроос өндийх лянхуа цэцэгс юмаа, тэд
Э.Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-243.JPG Хэмжээс: 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4367
Тайтгарал Хэмжээс: 371x600 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5347
zam-094.JPG Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4850
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: