Шүлэг: Э.Үржинханд : Цайрах алсаас Оруулсан Bataka Огноо: 2013-10-01 15:25:13 (8523 уншсан)
Цавчим өндөрлөгөөс жигүүртэн адил дүүлж
Чамдаа хүрэхийн хүслэн байвч үл зориглоном
Үл зориглохын учир өрөөл нэгний зарлигаар бус
Өөрийн минь эрхэмлэдэг үнэ цэнэтэй оршихуй юм
Цавчим оргилоос цутгалах хүрхрээ шиг цалгилж
Чамдаа очихын тэмүүлэл байвч үл зүрхлэнэм
Үл зүрхлэхийн шалтгаан аюуж эмээснийх бус
Өр сэтгэлийн гүнээс халдаж чадамгүй хүндлэл юм
Цайрах алсаас үүлс адил цэнхэрлэн хөвөрч
Чамдаа эрхлэхийн догдлол байвч үл нүүдэллэнэ
Үл нүүхийн учир үзэхийн тэртээд бүдгэрснийх бус
Үнэн зүрхний угаас нандигнадаг хайр минь юм
Э.Үржинханд
2013.06.24
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-10-01 15:25:13 )
|
||