BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөрийгөө сонс
Оруулсан Bataka Огноо: 2013-10-01 15:27:38 (8891 уншсан)

Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж

Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ

Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ

Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс

Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг

Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ

Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй

Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй

Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ

Хүссэн хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна

Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү

                                     Э.Үржинханд

                                        2013.09.16



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-10-01 15:27:38 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх