BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Бороотой болзоо
Оруулсан Bataka Огноо: 2013-10-01 15:28:31 (9031 уншсан)

Бодол төрүүлсэн бороотой өдөр

Болзоонд хэрвээ уригдвал

Харин чи шүхэргүй ирээрэй

Халхлах баггүй, элдэв чимэггүй

Харцандаа гуниггүй, цаанаа нууцгүй

Хайраас өөр бэлэггүй ирээрэй

Нүүрэндээ би энгэсэг будаггүй

Нөмөрлөх цувгүй, усны гуталгүй

Болор дуслаар сормуусаа чимсэн

Бурхны гүнж л чам руу очно

Тэнгэр уйлуулж жигүүртэн буцахад

Тийм ээ,  бодол үгүй, хүсэл үгүй

Тогтоол усанд толь шиг  харагдах

Тогоруун цувааг үдэхээр хөл нүцгэн

Тоосгүй, гуниггүй тунгалаг болзоонд

Тод нэвт чамайг танихаар  очно

Харин чи шүхэргүй ирээрэй

Халхлах баггүй, цаанаа нууцгүй шүү

                        Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-10-01 15:28:31 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2014-05-13 маш их сайхан шулэг!
☕ Кофе авч өгөх