BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Аадрын дараах
Оруулсан Bataka Огноо: 2013-10-01 15:31:55 (8391 уншсан)

Үерлэн цутгасан аадрын дараах

Өнгөт хорвоод буртаг үлдэхгүй ээ

Үерхсэн найзын сэтгэлийн чанар

Үнэн худлын шалгуурт танигдана

 

Үймэн боссон шуурганы дараах

Өвсний толгойд тоос үлдэхгүй ээ

Үзэж туулах амьдралын тойрогт

Үл ойлголцлын тортог арилна аа

Түнэр харанхуй шөнийн дараа

Туяа татуулсаар наран ургана аа

Түмэн учиг мянган хэрээсний

Төвөгтэй эрчлээг итгэлээр тайлна аа

                 Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2013-10-01 15:31:55 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх