Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирдэг
Угтаа бол тэгтлээ тэсгэл алдан яарах хэрэггүй юм
Охь номин тэнгэрийн гүн хязгаарын тэртээд
Орь залуу сэтгэлтэн л жигүүртэн шиг тэмүүлдэг юм
Одоо бороотой зэрэгцэж уйлах хэрэггүй ээ
Орчлон өөрөө хэнэггүйхэн, ороож чимсэн хээгүй юм
Далайхад дальдрахаар туниагүй нэгэн ч бай
Нудрахад гудайхгүй хүч нуугдаж байдаг юм, сэтгэлд нь
Хэлэх нэг нь хэлж, хэмлэх зарим нь мэрж л байг
Хорвоо юм чинь, яадаг юм
Хэзээ ч унаж мэдэх төсөөлөхийн аргагүй ертөнцөд
Хэзээ ч учирч болох хэлэхийн эрхгүй төгсгөлд
Урьдаас төлөвлөж санаа зовнихын учиг юусан
Учиргүй шаналж, дэрс шиг найгахын хэрэг юун
Уужуу амьсгалж, дуу аяланхан гэрэлт наранд уус
Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирнэ ээ
Э. Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_01.JPG Хэмжээс: 700x525 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3987
erd-031.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5892
mongolia2007year-219.JPG Хэмжээс: 600x450 41k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4710
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: