Усан сэтгэлтэн биш ээ, үнэндээ
Ургах нар шиг гялбасан туяатай
Улаан галын дүрэлзсэн цогтой
Ундрах булаг шиг оргилон оргилсон
Лусын гүнж, тэнгэрийн илч юм, гэтэл
Чиний зүгээс шаагисан тэр аадар
Чиний тэндээс шивэрсэн нулимс шингээд
Чимхэхээс дор өвтгөсөн болохоор чинь
Чамаас улбаатай усан зүрхтэн болчихсон
Өө, гэхдээ зүгээр ээ залуу минь
Өндөр тэнгэрээс заяатай тэнгэрийн охин юм чинь
Уйтгар гунигийн усан бөмбөлөгийг хагалаад
Угааж цэвэрлэнэ, сэтгэл минь тунгалагшина
Өнгөц хэврэг, богино настай чиний үлдээсэн гуниг
Ууршин замхарч, өөдөө цэцэг шиг ургана би
Ургах нар шиг мандана
Ундрах булаг шиг оргилно
Угаасаа ийм л байсан
Усан сэтгэлтэн биш ээ би
Урьдынх шигээ гал халуунаар дурэлзэнэ
Э.Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-172.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3934
Амсхийх зуур Хэмжээс: 600x800 264k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4293
zam-082.JPG Хэмжээс: 600x450 30k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4842
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: