Сүүн цагаан саран шөнөжин асгарч хонолоо
Сүүдэр үргэсэн гэгээнд нь нойр хулжиж хонолоо
Сүлэрсэн аясхан туяанд нь шүлэг мэндэлж хонолоо
Сүүмэн намуухан анирт нь ээжээ үгүйлж хонолоо
Үлэмжийн гайхамшигт хорвоод нэг л заяах тавиланд
Үрдээ амьдрал бэлэглэсэн миний л наран таньдаа
Он цаг улиравч улмаа хайрын дээдээр эрхэмлээд
Орь яруухан дууг мянгантаа зориулавч багаднам
Тэнгэрт живсэн сарантай хамт зугаалж хонолоо
Тэнд мичидийн чимээтэй дуу аяланхан хонолоо
Тэнүүн сэтгэлд ургасан цэцгийг нь усалж хонолоо
Тэвэрт нь багтсан ээжээ учиргүй санаж хонолоо
Шүүдэр шүргэсэн үүрээр бодлоо эвлүүлж ургалаа
Шүхэр цагаахан үүлсэд нь хүслээ шивнэж угтлаа
Шүүрс алдамгүй сайхан хорвоог биширч сэргэлээ
Шүтэж дээдэлдэг ээжээ хайрлан байж шимширлээ
Энхбаатарын Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
ubr-004.JPG Хэмжээс: 1280x960 619k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4847
erd-033.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4028
Хэнгэрэгч лам Хэмжээс: 480x600 49k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4970
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: